ОХУ-ын Первый канал телевизийн сувгийн “Я почти знаменит” шинэ шоуны үеэр нэгэн өвөрмөц дэлхийн рекорд төрөн гарлаа.
Буриадын Түнхэнэй аймгийн залуу Жалсып Манзыров нэг минутад 59 сээр хугалсан амжилтаар Гиннесийн номд бичигдэх болжээ. Шоуны зураг авалт энэ сарын 28-нд Мосфильм студийн байранд явагдсан бөгөөд шинэ жилээр үзэгчдийн хүртээл болох гэнэ.
Жалсып Манзыров өнгөрсөн хавар “Алтан Мундарга” олон улсын соёлын наадмын үеэр болсон тэмцээнд нийт 22 сээр хугалсан амжилтаар түрүүлж, Улаан-Үд хотод байраар шагнуулж байсан юм.
Финалд тэрээр Агийн аймгийн Алексей Очировыг тэмээний сээр хугалан, ялснаар ОХУ даяар алдаршсан билээ.
Сэтгэгдэл ( 3 )
HAA SAIGUI KARATENUUD TOOSGO HUGA TSOHIOL YAVJIL BAIDIISHD,
Mongol tuurgatnii dund zohiomoor um bna, manaihan sanaa avaarai
мундаг юмаа мундаг