Чөлөөт бөх: 2021 оны улирлын хуваарь

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 30

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2021 оны улирлын хуваариа гаргалаа. Мэдээж ирэх жил хамгийн том тэмцээн бол Токиогийн олимпын наадам.

Шинэ хуваарьт дэлхий дахинд тархаад байгаа цар тахлын байдлыг тусгажээ. Ирэх оны эхэнд ч халдварын байдал намжихгүй тул нэгдүгээр сарын Италийн чансааны тэмцээнийг гуравдугаар сард, Европын АШТ-ийг хоёрдугаар сараас дөрөвдүгээр сард шилжүүлсэн байна.

Азийн АШТ болон Азийн чансааны тэмцээн Хятадад биш Казахстанд зохион байгуулагдана. Хоёр тэмцээн дөрөвдүгээр сард дараалан явагдана. Нэгдүгээр сард болох байсан Иван Ярыгины тэмцээнийг хойшлуулжээ.

3-р сарын 4-7. Итали, Ром. Чансааны тэмцээн

3-р сарын 18-21. Унгар, Будапешт. Европын олимпын чансааны тэмцээн

4-р сарын 2-4.  Марокко, Эль-Жадида. Африк тивийн олимпын чансааны тэмцээн

4-р сарын 9-11. Казахстан, Алма-Аты. Азийн олимпын эрхийн тэмцээн

4-р сарын 12-17. Казахстан, Алма-Аты. Азийн аварга шалгаруулах тэмцээн

4-р сарын 9-25. Польш, Варшав.  Европын АШТ

5-р сарын 6-9 мая. Болгар, София. Дэлхийн чансааны тэмцээн

6-р сарын 8-13. Польш, Варшав. Чансааны тэмцээн

8-р сарын 1-7 августа. Япон, Токио. Олимпын наадам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.67.18) 2021 оны 01 сарын 02

Энэ чөлөөт ямар ч сонирхолгүй болоод бараг сөнөж байгаа спорт, дээр нь корона нэрвээд бүүр баларлаа даа хөөрхий

0  |  0
Top