Ардчилсан нам /АН/-ын Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбаттай тус нам хоёр хуваагдсан эсэх асуудлаар ярилцлаа.
-АН хоёр тамгатай, хоёр байртай бол хоёр хуваагдсан уу?
-АН одоогоор хоёр хуваагдсан, хоёр байртай, хоёр даргатай байгаа юм байхгүй. Яагаад гэхээр сая УБЕГ-аас бүх асуудлыг нэг тийш шийдэж өгсөн. Өөрөөр хэлбэл манай намын дэд дарга байсан Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүй болгоод, С.Эрдэнэ гэдэг хүн бол УДШ-д бүртгэлтэй намын дарга хэвээр байгаа юм байна гэдгийг баталгаажуулсан явдал боллоо. Намын байр бол буцаад Ардчиллын өргөөнд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Ц.Туваантай би найз. С.Эрдэнэ дарга 2020 оны сонгуулийн дараа хариуцлагаа хүлээгээд тэр хүнд тамгаа өгсөн. Түүнээс хойш зургаан сарын турш АН даргагүй явсан. Орон нутгийн сонгуульд АН даргагүй орсон. Энэ сонгуулиар ялагдал хүлээсэн хариуцлагыг хэн хүлээх вэ. Намын даргын үүрэг гүйцэтгэгч хариуцлага хүлээх үү. Ажлаа өг гэхээр “би дарга биш учраас хариуцлага хүлээхгүй” гэнэ. Ц.Туваан ч АН-ын дарга биш. Манай намын дүрэмд үүрэг гүйцэтгэгч гэсэн заалт байхгүй. Дараагийн даргыг томилох хүртэл өмнөх даргын бүрэн эрх нь хэрэгжиж байдаг. Бид намын даргынхаа сунгааг зарлана.
-Сая арванхоёрдугаар сарын 18-нд болсон хурлыг хууль ёсны хурал гэж хүлээн зөвшөөрөх үү. Энэ хурлаар намынхаа Үндсэн дүрмийг шинэчилсэн байгаа шүү дээ?
-Тэр хурлаар хэлэлцээгүй дүрмийн заалт одоо Улсын дээд шүү /УДШ/-д бүртгүүлэхээр очсон. Тэр нь юу вэ гэхээр 5-12-ын 4-2 дээр хэрэв гурван хүн өрсөлдөх юм бол нууцаар санал хураалт явна гэсэн заалт байдаг. Энэ заалтыг сая болсон цахим хурлаар шинэчилсэн. Гэтэл Ц.Туваан УДШ-рүү явуулахдаа хэлэлцүүлээгүй заалт нэмээд, явуулчихсан. Тэр нь ямар заалт вэ гэхээр 5-12-ын 4-1 гэдэг заалт нэмээд “Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших юм бол өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлнэ” гэж оруулсан. Тэгэхээр сая болсон цахим хурлыг тоглолт хаашаа яваад байна вэ гэдэг хардлагыг бидэнд дагуулаад байна.
-Нөгөө АН-ынхан бол Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болдын хамаарал бүхий объектод байрлаж байна. Энэ нь тэднийг Ерөнхийлөгчийн халаасанд орсон гэдэг хардлагыг төрүүлээд байгаа юм. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Мэдэхгүй байна. Ц.Туваан, П.Нүрзэд бид хамтдаа 20 жил улстөр хийгээд явж байгаа. Өнгөрсөн зургаан сар бол хэн нь хэн бэ гэдгийг харуулсан хугацаа байлаа. Ерөнхийлөгчид зөвлөөд байгаа тэр хүмүүс бол АН-аас гарч, АН-ыг бүлэггүй болгож, ШИНЭ нам байгуулсан. Гэтэл одоо АН-ын шинэчлэл гээд яриад байгаа нь онцгүй харагдаад байгаа юм. Би бол цахим хурлаа боль гэж Ц.Туваанд олон удаа хэлсэн. Ц.Туваан бол тамга шилжүүлэх үүрэгтэй хүн шүү дээ. Гэтэл энэ хүн шийдвэр гаргаад, сүүлдээ намын үндсэн дүрмийг өөрчилнө гээд хадуураад байна. Эцэст нь хулгайгаар заалт оруулаад, УДШ-д бүртгүүлэхээр өгсөн. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших юм бол өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлнэ гэдэг заалтыг УДШ батлах юм бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно.
-Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших нь Үндсэн хуулийн зөрчил болно. Гэтэл нөгөө талын АН-ынхан өрсөлдөгчгүйгээр гаргаж ирэх сонирхолтой байгаа юм байна тийм үү?
-Ц.Туваан, П.Нүрзэд нарын дүрмийн бус тоглолт хийгээд байгаа нь энэ. Улс төр гэдэг чинь үзэл санаа юм. Төрийн эрх мэдлийг хумиач, иргэд нь илүү эрх чөлөөтэй амьдаръя гэдэг үзэл санаатай хүмүүсийн нэгдэл. АН-ыг байргүй өмчгүй гэдэг утгаар нь харахаас илүү хэн нь үзэл санаа руугаа буцаж очмоор байна. Одоо Ц.Туваан, П.Нүрзэд гэх маргаанаа хая, асуудал нэг талдаа гарсан. АН бол хүний эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах үзэл баримтлалтай нам. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд АН сөрөг хүчин байж чадсангүй. Ард иргэдийнх нь амьдрал ядуу байхад яагаад намын тамга булаацалдаад байгаа юм бэ. Шийдэх ёстой УБЕГ нь шинээр тамга хийгээд С.Эрдэнэ даргад өгчихлөө.
-Хамгийн гол нь Их хурлаар яригдсан дүрмийн өөрчлөлтийг шүүх хүлээж авах эсэхээс цаашдын асуудал шалтгаалах байх тийм үү?
-Бид дүрмийн өөрчлөлтийг буцаан татах хүсэлт явуулсан. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг ганцхан хүнтэй ХҮН-аас доор байна. Тэгэхээр бид сөрөг хүчний байр сууриа сэргээмээр байна. Дотоод маргаан эцэслээд нэг тийш болсон. Дэд даргын дураараа авирлаж байсан асуудал зогссон. Тэгэхээр АН буцаад үзэл санаан дээрээ ирж байна.
-АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дараа хариуцлагаа хүлээж огцорсон. Гэтэл одоо “би дарга” гээд гараад ирж байгаа нь ямар нэг зорилготой вэ?
-Тэгж харагдаж байгаа болохоос шинэ дарга томилогдох хүртэл УДШ-ийн бүртгэл дээр хуучин даргын нэр байгаа. С.Эрдэнэ бол АН-ын дарга мөн гэдэг бүртгэл нь байгаа. Ц.Туваан бол шинэ даргад тамга шилжүүлж өгөх үүрэгтэй хүн. Гэтэл ажил авсан Ц.Туваан биднийг зургаан сар биднийг сэхээнд байлгаж, унтууллаа. Би өөрөө улстөрийн нэлээд идэвхтэй хүн. Өнгөрсөн хугацаанд миний эгдүү хүрч “арай ч дээ АН-ыг ингэж унтуулж болохгүй” гэдэг шүүмжлэл байсан. Хэрэв бид намын даргатай орон нутгийн сонгуульд орсон бол ялалт байгуулаад, Д.Сумъяабазараас дээр бодлого баримталж байгаа шүү.
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байхад АН тамга тэмдэг, сандал суудлаа булаацалдаад сууж байгаа нь хэр зохимжтой вэ?
-Өнгөрсөн зургаан сар бол тодорхойгүй явж ирлээ. Өнгөрсөн 2017 оны гуравдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн намын даргын сунгаа болсон. Ингээд дөрөвдүгээр сард нь шат шатны үүрийн дарга нараа сонгоод, долоодугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулж байсан. Одоо бид энэ зарчмаар явна. Нийслэлийн намын дарга, шат шатны дарга нарын сунгааг явуулаад Ерөнхийлөгчийн сонгуульд орно.
-Намын даргын сунгаа гэхээр нэр дэвшигчдээс авах дэнчингийн асуудал хөндөгддөг. Намын даргад нэр дэвшиж байгаа хүн хэдэн зуун сая төгрөг төлж байгаа нь намын гишүүдийнхээ боломжийг хаасан шийдвэр биш үү?
-Намын даргын сонгууль явуулахад багадаа л 4-5 тэрбум төгрөгийн зардал гардаг. Одоо бол онцгой нөхцөлд сунгаа болох учраас арай өөр байдлаар явах байх. Онлайн уулзалт, хурал хийхээр зардал арай багасах байх. Үүнийг судлах ажлын хэсэг гарсан.

-Танай намын лидер гэгдэх хүмүүс бүгд шоронд орсон. Одоо үлдсэн хэсэг нь сандал суудал булаацалдаад байгаа нь АН-ын нэр хүндийг унагааж байгаатай санал нийлэх үү?
-С.Эрдэнэ олон түмэнд муу хэлэгддэг ч хатуу байр суурьтай хүн. “С.Эрдэнэ муу хүн” гэдэг. Яагаад гэхээр “хүмүүс тэгж ярьдаг” гэдэг. АН-ыг энэ хүнд хэцүү цагт С.Эрдэнэ гэдэг хүн аваад гарч байгаа нь олон зүйлийг үзэж туулсных. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд дэд дарга нар маш олон боломжийг алдсан. “Бодь” гэдэг группийн байранд байгаа хүмүүс бол дэндүү эмгэнэлтэй, дэндүү шившигтэй. Одоо тамганы асуудал ярих юм бол зүгээр байрандаа бай гэж хэлнэ.
-Ц.Туваан, П.Нүрзэд нарыг намдаа хашиж буй албан тушаалаас нь буулгасан гэсэн үг үү?
-Ц.Нямдорж даргыг орондоо хууль засдаг гэж ярьдаг. Түүн шиг энэ хүмүүс бас орондоо намын дүрмийг засах гэж оролдлоо. Одоо УДШ-рүү явсан дүрмийн өөрчлөлтийг эгүүлэн татах хүсэлт хүргүүлсэн. Хэлэлцэгдээгүй асуудлыг нэмж оруулсан, Их хурлыг зарлахдаа гишүүдийн ирц хүрээгүй гэх мэт маш олон асуудал бий.
-Одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлбэл Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэж зарим нэг хуульчид үзэж байна. Тэгвэл АН ямар байр суурьтай байна вэ?
-Энэ хүн бол Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа намаас татгалзсан хүн шүү дээ. Намын нэр дээр дахиад дэвшинэ гэвэл сунгаанд орно.
Сэтгэгдэл ( 15 )
Ter boldiin bairand nam bairlah ymar hamaatai yum yag nariindaa bold batzandan altanhuyg 3 bol manan mafiin buleg bulegleliin esreg namiin udirdlaga bugd gemt heregten bolood shuuh shorond morilj AN n bish bolsniig oilgool yvsan tedend ymar buruu baigaan namiin gishuun geel buruug busdruu chiheed suuj baih yostoi yu odoo erunhiilugchid devshij baigaa hunee har hariin hund uvruu neesnee hunii erheer haatsailsan neg emegtei duraaraa durgij baihad hen dugarch baigaan yagaad uur horoodoor jiriin gishuudees asuuj sanal avch bolohgui baina yagaad munhiin daisan enhbayrtai evsev ene chini uhel
Даргагүй байсан нь болж нийслэлд гарсан бол самараад дууссан үхлийн хот болох блгүй ккк
Туваан бол цагаач барга бага ястан Эрдэнэ нь дээр шүү явж явж
Jenko ardchilsan namiig samarch duusch bainadaa.
Женко бол муу санаатай худалч хулгайч шүү дээ тэр офшор гээд байгаа нь яаг үнэн шдэ төмөр замын мөнгийг хулгайлаад л явсан хүн дээ
Хахаха нөгөө их хуралд байгаа хэдээс асуумаар юмдоо. Хэн нь дарга бэ гэдгийг. Бас мэдкүү чааснуу
Эрдэнэ гуай намын дарга болоод ямар нэг байдлаар төрд шургалахгүй бол турж үхэх гээд байгаа юм уу.Намын тамгаа булаалдаад амиа тавих шахаад явцгаах юм.АН -ын ард түмний өмч хулгайлагчид ахиж төрд та нарыг ойртуулмааргүй ыхйна.
Koronagiin ued uhsen atsnii sungaa
АН БАТТУЛГЫГ ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ЭНЭ НАМЫГ Ч УЛС ОРНЫГ Ч СҮЙРҮҮЛЖ БНА ШҮҮ ДЭЭ
УДШ рүү явввсан дүрмээ татаад яахын Та нарын хэлээд байгаа зүйлийг Нүрзэд засчихсан юм биш үү
teneg huur ve
Энэ чинь харин сонин нөхөр үү, УБЕГтамаг хийж өгсөн, Сумъяабазараас дээр байна ч гэх шиг өө зайлуул, энэ араай юу.
Chech d surahaar ochood huugduud irsen 0 bna daa. Sain etsegiin buyn g daasan gui dee
Мэлхийний көбс долоогч далд орноо
Туваан чинь муу сурлагатан. Муу хүн