Ардчилсан нам /АН/-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдтэй уулзаж тус намд өрнөөд буй асуудлаар ярилцлаа. Тэрбээр Бодь группийн байранд байрлаж буй АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга билээ.
-АН-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхт эргэлзээ төрж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хоёр талд толхилцож байгаа нь хэр зохимжтой вэ?
-АН-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Бид оны өмнө X дугаар Их хурлаа улс орон даяар зохион байгуулж, үндсэн дүрмээ өөрчиллөө. Одоо уг дүрмээ УДШ-д бүртгүүлэхээр хандаад байгаа. Одоогийн байдлаар дүрмийн өөрчлөлтөө баталгаажуулахыг хүлээгээд байна.
-АН-ын нэг хэсэг нь “Ардчиллын өргөө”-нд, нөгөө хэсэг нь “Бодь” группийн байранд байна. Аль нь жинхэнэ АН юм бэ?
-Өнгөрсөн 2017-2020 он хүртэл АН-ынхан “Ардчиллын өргөө”-нд байрлаж байгаад бүх шатны сонгуульд ялагдсан. Бид тодорхой хугацааны дараа уг байрнаас гарсан. Тэнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод, санхүүгийн асуудал үүсээд гарсан. Одоо бол “Төв шуудан”-гийн урд байдаг жижиг байр болон, “Бодь” цамхаг дахь энэ байранд үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Тамга тэмдэгтэй холбоотой асуудал гарсан нь үнэн. Гэхдээ тамга тэмдэгт гол асуудал нь байгаа юм биш. Ардын намын оролцоотой юм байна. Дээр нь АН-ын дарга өөрийн хүсэлтээр огцорч, тамга тэмдгээ өгсөн. Цагаан дээр хараар бичсэн дүрмийн дагуу явагдаж байгаа. Бид өөрсдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх ёстой.
-“Бодь” цамхаг бол Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болдын эзэмшилд байдаг. Тэр утгаараа та бүхнийг Ерөнхийлөгчид хамаатуулж хардах хүн их байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Халаасанд гэхээс илүү бид зургаан сараар түрээс төлөөд үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэл хотын А бүсэд дандаа МАН-ын гишүүдийн хөрөнгө оруулсан, хамаарал бүхий барилга байна. Тиймээс бидэнд санамсаргүй байдлаар “Бодь” цамхагт байрлах боломж олдсон. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. АН-аас сонгогдсон одоогийн Ерөнхийлөгч АН-аас дахин нэр дэвших нь ойлгомжтой учраас үүн дээр анхаарч ажиллах ёстой. Үүнийг ойлгомжгүй, гадны хүнтэй харьцаж байгаа мэтээр ойлгож болохгүй.
-Нам гэдэг бол үзэл санааны нэгдэл. Гэтэл АН-ыг хаяад гарсан, үзэл санаа таарахгүй байна гээд бүлэггүй болгож байсан хүнтэй хамаарал бүхий барилгад АН-ынхан байрлаж байгаа нь хэр зохимжтой вэ?
-Л.Болд гишүүн байхдаа намаасаа гарсан нь тухайн үеийн удирдлагатай холбоотой. АН-ын дарга бүлэг доторх гишүүдээ алдана гэдэг бол өөрийнх нь асуудал. АН гэхээс илүү хувь хүмүүсийн харилцаа байсан байх гэж бодож байна. Одоо бид өнгөрсөн цаг үетэй зууралдахыг хүсэхгүй байна.
-АН-ын аль тамга нь хүчинтэй юм бэ?
-АН хоёр хуваагдсан гэдэг асуудал бол байхгүй. С.Эрдэнэ дарга ялагдсан байхгүй юу. АН-ын дүрэмд ялагдал хүлээсэн дарга хариуцлага хүлээх заалттай. Нэгэнт ялагдсан бол дараагийн асуудалд оролцох ёсгүй. Гэтэл бидэнтэй зууралдаад байгаа нь ёс зүйн хувьд болохгүй. Хоёрдугаарт, улс төрийн намын бүртгэлийг Улсын дээд шүүх /УДШ/ хариуцдаг юм. Манай намын жирийн гишүүд хоёр хуваагдсан зүйл байхгүй. Эрх барьж буй МАН-ынхан оролцоод, тамга тэмдэгний асуудлыг гаргаж ирсэн. Сая болсон X дугаар Их хурлаар хэлэлцсэн дүрэм батлагдаад гараад ирэхээр олон асуултын хариулт болох байх гэж би найдаж байна.
-Дүрэм Их хурлаар хэлэлцээд гарсны дараа Ц.Туваан хулгайгаар нэг заалт оруулсан гэж нөгөө АН-ынхан ярьж байна. Тэр нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшсэн тохиолдолд өрсөлдөгчгүйгээр түүнийг дэвшүүлнэ гэх. Ийм заалтыг хулгайгаар оруулсан нь үнэн үү?
-УДШ-рүү явсан дүрмийн өөрчлөлт бол таны хэлснээс эсрэг байгаа. Ажлын хэсэгт бол олон санал ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй, 50 нас хүрсэн АН-ын гишүүнийг ҮБХ-оор хэлэлцэнэ. Энд хэдэн ч хүн өрсөлдөж болно. Нэр дэвшсэн гишүүдээс хоёр хүний нэрийг Их хуралд оруулна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга бол өрсөлдөхгүй. Түүний нэрийг шууд Их хурал луу оруулна. Өөрөөр хэлбэл илүү олон хаалгыг нээж өгсөн заалт байгаа. С.Эрдэнэ дарга, Ц.Элбэгдорж гуайн яриад байгаа зүйл огт биш. Нэгдүгээрт дүрмийн өөрчлөлтийг унших хэрэгтэй. Хоёрдугаарт, бидэн рүү дайрах шалтгаан олдохгүй болохоор шалтаг гаргаж ирээд байгаа юм.

-Нөгөө АН-ынхан Ц.Туваан хулгайгаар заалт оруулсан гэж яриад байгаа. Тэгэхээр УДШ-рүү явуулах дүрмийн өөрчлөлтийн сүүлийн хувилбарыг та харсан уу?
-Сүүлийн хувилбарыг бид бэлтгээд явуулсан. Энэ дүрмийн өөрчлөлтийг хоёр хувь үйлдээд нэгийг нь Дээд шүүх рүү нөгөөг нь намын архивт авч үлдсэн. Удахгүй энэ бүхний хариулт тодорхой болно. Хуучин бол бие биенийгээ булан тойроод муридаг байсан бол одоо цаг үе өөр болсон. Залуучууд нь ч өөр болсон.
-“Ардчиллын өргөө”-нд байрлаж буй АН-ынхан Ц.Туваан та хоёрыг нам дахь албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Гэтэл та энд АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга гээд гарын үсэг зураад сууж байна. Аль нь бодитой юм бэ?
-УБЕГ бол улс төрийн намын тухай асуудлыг шийдэхгүй. Логик дараалалтай асуудлыг ойлгох хэрэгтэй. Бид албан тушаалын төлөө яваагүй, энэ намыг арай өөр өнгө төрхтэй болгох зорилготой байна. Би тэр хүмүүсийг янз бүрийн байдлаар хэлмээргүй байна. Улс төрийн намын асуудал бүгд УДШ-д харьяалагддаг. Энэ дагуу асуудал явж байгаа. Нэг хүн гарч ирээд дураараа дургидаг байх юм бол бид энд суух ямар хэрэг байна вэ.
Сэтгэгдэл ( 28 )
Нүрцэд бүтэхгүй нөхөр байна.урваж гараад өөр нам байгуулсан хүмүүсийг юу гэнээ ээ?
Энэ нөхөр хэл яриа нь ч бүрэн төлөвшөөгүй амьтан байна ш дээ. Баянхонгорт нэр дэвшээд намын нөхөддөа садаа болсон. Эхлээд энэ Нүрзэд гэгч өөрийгөө боловсруулах надо. Хэн гэж бодоод байгаа юм болоо өөрийгөө? АН бол мянга мянган гишүүдийнхээ нуруун дээр босч ирсэн улстөрийн том хүчин. Ерөнхийлөгч миний аод байна гээд онгирч балайрахаа болиоч. Ардчиллын тоосонд нь ч энэ хүүхэд харагдаагүй юм байна.
Ямар бөөрөнхий орилдог илжигдэй ьэ
Ene ulaan hatsartai patsaan zugeer l jonhuugiin gar hol gedgiig ali deer l todorhoi bsan 6 sard uurd bayrtai boloh n todorhoi kkk
Нүрзэд гэдэг нөхөр олон бөгс сольж долоож байгаа мэргэжлийн долоогч доо.
Энэ хүүхэд хаана ийм том болчихсон хүүхэд вэ. Яиар ч асуудал, хууль дүрэм мэдэхгүй, нэг хуудас бичиг бичүүлвэл хэдэн үг алдаатай бичих бол. Өөрсдийнхөө гутамшгийг өрөөл рүү , хажуу хавирга руу түлхсэн, тэдэн рүүгээ үг хэлэх ч чадваргүй этгээд байна. \n
Энэ бол ЖЭНКО бна
АН-ыг зүгээр л татан буулга ... тоглоомын байгууллага болчихлоо
МАЛ МИНЬ ҮНДСЭН ХУУЛИАР БАТТУЛГА ДАХИН НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН Ш ДЭЭ!!! ТЭГЭЭД Ч АМАЛСНАА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ, ОФШОРТОЙ, БОЛООВСРОЛГҮЙ, ШУДАРГА БУС ХҮНИЙГ ДАХИЖ СОНГОХГҮЙ !
Хүчээр Ардчилалыг авах санаатай шүү.Ардчиллын Алтан хараацайнууд ардчилсан намаа Баттулга болон түүний нөхдөөс аваасай билээ.
dotroo gedsendee jiiltseed bgaa nam yaaj garah we dee ahiaad battulga bol zugeer zail
Одоо танай намаас хэнгуайн ч өрсөлдсөн ерөнхийлөгчид гарахгүй, тэрний дараа намаа татан буулга. Дахиад өөр юм сэтгэ
Юу гээд худлаа яриад хууль бус юм хийгээд байгаа юм бэ
Улайсан данс. ТӨЛӨХ КОПЕКЧГҮЙ ӨРТЭЙ ҮЛДЭЭЧИХЭЭД УЛААН БАЛААР. БУЛАЙ БОЛТЛОО ХУДЛАА ЯРИАД. ЛОДОЙ ХҮҮГИЙН ӨМНӨ ҮГЭНДЭЭ ОРООГДООД БАНТААД ДЭЛБЭРЧИХ ГЭЭД СУУЖ БАЙГАА ЛИДЕР ҮНЭХЭЭР ЛОЙДОР ХАРАГДАЖ БАЙСАН
Ямар байшин түрээслэх нь чухал бтш. Ямар ажиллах нь булхай луйвар биш шударга ёсыг тогтоож шаварт живсэн намаа ш нэчилэг сэгсэрч босгож байгаа Залуучууд мундаг байна. Өинөх дарга нь намаа намгын мэлхий болгочихоод Шонхор таураасаа төлж дийлэхгүй түрээс нэхээд л шахаж гаргаа биздээ
Зиндаа бичсэнийг устгахаа болтио
С.ЭРДЭНЭ АН”-аар тоглох эрхгүй... АН-ыг хорлож,БУТАРГАЖ ханахгүй юм уу... Хотын АН-ын даргын суудлыг 40.0 сая төгрөгөөр ЛУЙВАРДАЖ авч БАЙСАН... Их л увайгүй хүн дээ...
Энэ хаанаас ирсэн гөлөг вэ,урд нь АН д үзэгдээгүй Ху гаас уу
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ ГЭЖ БАТТУЛГА ХЭЗЭЭ Ч ГАРАХГҮЙ АН ӨӨР ХҮН ДЭВШҮҮЛЖ АРДЧИЛАЛ ЭРХ ЧӨЛӨӨНИЙХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ
АН-д асуудал үүсээд байсан зүйлгүй Өөрсдийгөө ардчилагч гэдэг хүнд гаруудын байгаа нь л энэ Угаасаа балай нөхдүүд
Намын дүрмэнд намын дарга сонгуульд ялагдвал ажилаа өгдөг заалт бхд Эрдэнэ ичихгүй мал юм а
Энэ нөхөр чинь кино жүжигчин бил үү?
Энэ нөхөр чинь кино жүжигчин бил үү?
Дүрмээ шинэчилсэн залуучуудыг АН гэж үзэх нь зөв байх. Улирсан завхарсан Эрдэнэ, Элбэгдорж мэтийн хатсан өвснүүдийг шатаавал таарна.
Долоогч ичихэд яана да, залуу л хүн байх юм, ирээдүйгүй долоогч байна
Баттулгыг ерөнхийлөгчид өрсөлдөгчгүй нэр дэвшүүлэх зорилготой бүлэг гэж ойлгогдож байна. Нам нь ч хагарчээ.
Oyngerelees deer.
Бүр улайрчихсан юм. Эрдэнэ бүтэлтэй амитан биш. Гэхдээ энэ ерөнхийлөгч улирч яасан ч боохгүй. Тэр даруйхан Элбэгээгийн араас шорон явах ёстой. Тэгэхгүй бол ирэх 6 жилд ёстой улс орныг хамарсан аюултай явдал тохиож мэднэ.