Мичинокү ояката: Какүрюү барилдах эсэхийг 8-нд шийднэ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

Сүүлийн гурван тэмцээнд гэмтлийн улмаас барилдаагүй ёкозүна Какүрюү Нэгдүгээр сарын тэмцээнд зодоглох эсэх нь олны анхаарлын төвд байгаа. Түүний багш Мичинокү ояката сэтгүүлчдийн асуултад утсаар хариулт, тодруулга өгчээ.

Мичинокү ояката “Хацү башёгийн эхний хоёр өдрийн оноолт гарахаас өмнө буюу 8-нд Какүрюүтэй ярилцаж шийднэ. Нэлээд дээр ярилцахад барилдана гэж байсан. Одоогийн байдлаар тэр залуу бөхчүүдтэй мөргөлдөх, урагш түрэх дасгал хийж байгаа. Харин Кирибаямагийн өвдөг гэмтэлтэй байгаа болохоор барилдах бэлтгэл хангалтгүй байгаа. Какүрюү өдөр бүр л бэлтгэл хийгээд, ер нь одоогийн байдлаар хийж чадах бүх зүйлээ л хийж байна. Удаан барилдаагүй болохоор мэдрэмжээ хэрхэн сэргээх гэдэг хамгийн чухал. Маргааш өглөөний бэлтгэлийн дараа хоёулаа ярилцаж шийднэ” гэж хариулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top