Конно Жюн: Мастерс бол оролцохоос өөр аргагүй чухал тэмцээн

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

Дэлхий дахинд цар тахлын аюул улам бүр нэмэгдэж байна. Японд шинэ омгийн вирусний халдвар гарч, Токио, Сайтама, Чиба, Канагава гэсэн том мужуудад онц байдал зарлаад байгаа. Ийм хүнд үед яагаад жүдочид Катарын Мастерс тэмцээнд оролцох болсон талаар Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Конно Жюн тайлбар хийлээ. Японы Рюүжү Нагаяма, Соичи Хашимото, Шоичиро Мүкаи, Хисаёши Харасава, Фүна Тонаки, Аи Шишимэ, Цүкаса Ёшида, Нами Набэкүра, Ёоко Оно, Шори Хамада нар оролцохоор болсон билээ.

Конно Жюн “Мастерс тэмцээн бол Токиогийн олимпын өмнөх маш чухал тэмцээн. Оролцох хэрэгтэй гэсэн шийдвэрийг бид гаргасан. Холбооноос эмч, эрдэмтэн нартай удаан хугацаанд зөвлөлдсөн. Мэргэжилтнүүд оролцож болно гэсэн дүгнэлт гаргасан. 11 сарын дараа манай тамирчид гадаадын тэмцээнд оролцох гэж байна. Тамирчид Катар явахаасаа өмнө 2 удаа шинжилгээ өгсөн. Дохад буугаад нисэх буудал дээр дахин нэг шинжилгээ өглөө. Японд буцаж ирээд бас шинжилгээнд хамрагдана. Мөн эх орондоо харьснаас долоо хоногийн дараа Жүдо бөхийн холбооноос багийнхаа бүх гишүүнийг дахин шинжилгээнд оруулах юм. Энэ шинжилгээний хариу гартал бүгд гэртээ өөрийгөө тусгаарлаж, бэлтгэл ч хийхгүй. Катарт байх хугацааны хоол, цэвэр усаа бүгдийг Японоос авч явсан. Жин хасах, формдоо ороход маш хэцүү нөхцөлд байгаа ч тамирчдад бүгдийг тайлбарлаж, тэд ч ойлгон хүлээж авсан. Мастерс тэмцээнээс оноо авах нь Токиогийн олимпод сугалаанд хэсэг толгойлоход маш чухал” гэж сэтгүүлчдэд ярилаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.67.18) 2021 оны 01 сарын 11

Япончуудыг ч ойлгож болох, жудо нь японоос уудэлтэй, олимп японд болно гээд ач холбогдол егехеес аргагуй олон шалтгаан байна, харин манайхан бол бараг дэмий шахуу юм даа

0  |  0
Top