Какүрюү 3-р сард зодог тайлах эсэхээ шийднэ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

Энэ сарын 10-нд Токиод эхлэх мэргэжлийн сүмогийн Нэгдүгээр сарын тэмцээнд ёкозүна Какүрюү гэмтлийн улмаас оролцохгүй болжээ. Өнгөрсөн 11 дүгээр сарын тэмцээний дараа Ёкозүнагийн зөвлөлөөс олон тэмцээнд оролцохгүй байна гэсэн сануулга хүртсэн ч нурууны гэмтэл бүрэн эдгээгүй байгаа тул зодоглохгүй болж байгаа юм. Дутуу эдгэсэн гэмтэлтэй, бэлтгэл хангалтгүй оролцоод 50 хувийн амжилт үзүүлэхгүй бол зодог тайлахаас өөр аргагүйд хүрэх тул энэ удаад өнжиж, Хаврын тэмцээнд оролцох шийдвэр гаргасан байна. Ёкозүна Хакүхо коронавирусний халдвар авсан байгаа учир ийнхүү гурван башё дараалан, ёкозүнагүй тэмцээн болох гэж байна.

Какүрюүгийн багш Мичинокү ояката “Энэ сарын 7-ны орой Какүрюү утсаар ярьж, барилдах боломжгүй болсноо мэдэгдсэн. Бэлтгэл дутуу байгаа гэж би бодож байна. Залуу бөхчүүдтэй бэлтгэл хийсэн ч барилдааны бэлтгэл хийх хэмжээнд хүрч чадсангүй. Бэлтгэл дээр барилдаж чадахгүй байхад тэмцээнд оролцоход хэцүү. Хаврын тэмцээнд амжилтгүй барилдвал зодог тайлах болно гэдгээ Какүрюү өөрөө ч сайн ойлгож байгаа. Гуравдугаар сарын тэмцээнд бэлтгэхийн тулд юуны өмнө гэмтлээ бүрэн эмчлэх” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
He(98.204.176.20) 2021 оны 01 сарын 12

7 Nd utsaar yarisan gene uu? Bagsh n beltgelii n ochij hardaggui um baihdaa

0  |  0
(202.131.233.190) 2021 оны 01 сарын 11

Тийм шүү. Эрүүл мэндээ эн тэргүүн бодох хэрэгтэй. Сайн эдгэрч байгаад нэг сайн зүтгээд үз. Амжилт хүсье!

0  |  0
(24.252.135.173) 2021 оны 01 сарын 11

Eruul mend unaas ch chuhal shuu zuv shiidver bna Zodog tailsan ch gomdolgui

0  |  0
ЗОЧИН(66.181.183.141) 2021 оны 01 сарын 10

Бэртэл гэмтэлээ сайн эдгээчихээд нэг дайраад үзэх хэрэгтэй болохгүй бол харамсах зүйлгүй зодог тайлчих хэрэгтэй. Чи хийх ёстой зүйлээ хийсэн боллоо

2  |  0
ЗОЧИН(66.181.183.141) 2021 оны 01 сарын 09

Бэртэл гэмтэлээ сайн эдгээчихээд нэг дайраад үзэх хэрэгтэй болохгүй бол харамсах зүйлгүй зодог тайлчих хэрэгтэй. Чи хийх ёстой зүйлээ хийсэн боллоо

0  |  0
Top