Хокүсэйхо: Барилдахгүй болсондоо их харамсаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

“Миягино” дэвжээний монгол бөх Э.Даваанинж Хокүсэйхо (18 настай. 158 кг жинтэй. 2 метр өндөр) мэргэжлийн сүмогийн жонокүчи, жонидан, санданмэ гэсэн доод гурван зиндаанд нэг ч уналгүй, 7 даваагаар түрүүлээд байгаа билээ. Энэ нь сүмогийн түүхэнд 5-д бичигдэх рекорд амжилт юм. Тэрээр энэ сарын тэмцээний банцүкэд макүшитагийн барууны 15-д бичигдсэн.

Хокүсэйхо 11 дүгээр сарын тэмцээний дараа сэтгүүлчдэд “Мэргэжлийн сүмод нэг ч уналгүй 21 дараалан давлаа. Дараагийн зорилго сүмогийн рекорд 27 дараалан давсан амжилтыг эвдэх. Макүшитад хүчтэй, том биетэй бөхчүүдтэй барилдах тул сайхан санагдаж байна. Жонокүчид байхдаа өмнөө тавьсан нэг жилд сэкитори болох зорилго хэвээр байгаа” гэж ярьж байсан юм.

Гэвч их аварга Хакүхо коронавирусний халдвар авсны улмаас Миягино дэвжээний бөхчүүд Хацү башёд бүгд барилдахгүй болсон. Хэдийгээр Хокүсэйхогийн шинжилгээний хариу сөрөг гарсан ч тэр мөн барилдахгүй.

Хокүсэйхо энэ талаар сэтгүүлчдэд “Жюүрёод дэвших магадлалтай башё байсан тул их харамсалтай байна. Хаврын тэмцээндээ бэлтгэх болно” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.26.164) 2021 оны 01 сарын 12

Монголчуудын оюун ухааныг эрүүл саруул сэтгэдэг болгох юмсан. Японы иргэн Монгол хүн.

0  |  1
Усан нүдэт(66.181.183.15) 2021 оны 07 сарын 18

Монголчуудад энэ дэлхий дээр Япончууд л ээлтэй хандаж , Америкчууд найзархаж, Хятадууд эзэрхэхийг санаархаж, Оросууд зөвхөн хуу шулахыг боддог шүү .

5  |  2
Зочин(202.9.46.140) 2021 оны 07 сарын 18

Хаанахын иргэн байх нь ямар хамаа байна. Харваас түүнд монгол цус байна. Их аврага болоорой.

5  |  1
Хакухо(202.9.46.95) 2021 оны 03 сарын 29

Та нар битгий монгол хүү гэж баярлаад бай үхэрнүүд минь Энэ хүү бол Японы иргэн шүү

2  |  4
Хакухо (202.9.46.95) 2021 оны 01 сарын 13

Энэ хүү Японы иргэн шүү Монгол биш

0  |  3
h(124.158.65.155) 2021 оны 01 сарын 09

19 nastai

0  |  0
Top