Мэргэжлийн сүмогийн Садогатакэ дэвжээний жонидан зиндааны залуу бөх Котокантэцү шинэ төрлийн короавирусний улмаас зодог тайлснаа энэ сарын 9-нд зарлалаа. Яагаад 22 насандаа зодог тайлсан талаараа тэр твиттер хуудсандаа “Өнөөдөр би зодог тайлахаар шийдлээ. Халдвар хаа сайгүй тархсан энэ үед Кокүгикан ордон хүртэл яваад сүмо барилдана гэдэг надад маш аймшигтай байна. Энэ тэмцээнд барилдалгүй өнжмөөр байна гэж ояката багшдаа хэлсэн. Ояката Сүмогийн холбоонд мэдэгдтэл холбооноос “Коронагаас айж байна гэдэг нь тэмцээнээс чөлөөлөгдөх шалтгаан болохгүй. Эмчийн акт бичиг хэрэгтэй” гэж хэлсэн гэсэн. Ингээд би коронавирусний халдвар хэзээ авах бол гэж айн барилдсанаас зодог тайлсан нь дээр гэж шийдлээ” гэж бичжээ.
Сүмо бөхийн холбооноос бөхчүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон байгаа ч Котокантэцү “Зодог тайлсан болохоор би хэрэглэж болно гэж бодож байна. Акаунтаа Котокантэцү асан гэж өөрчилсөн. Холбоонд зодог тайлах өргөдлөө гаргасан байгаа” гэж жиргэсэн байна.
Котокантэцү 2013 оноос барилдсан. Санданмэгийн 37-д жагссан нь хамгийн том амжилт. Нийт 131 давж, 141 ялагдсан. Сүүлийн 3 башёд 50 хувийн амжилт үзүүлээгүй. 175 см өндөр, 111 кг жинтэй.
Сэтгэгдэл ( 6 )
Коронодоо ч гол нь биш байх, ер бех гэдэг юм уеээ енгереегеед дуусаж байх шиг, хаана ч тэр
Yaj ayataihan garah vee geel bodood yavsan nuhur bna. Corona dalim naas
Даваажаргал маань гайгүй бгаа корона гэж ийм айхтар халдварт өвчин манайхан тоохгүй бгаа шүү
Ухаантай хүү байна
7 жил барилдаад ахижгүй Сумогийн доошоо унаж байгаа гар эртхэн өөр юм хийхээр шийджээ. Зөв л дөө
зя зя алдаг юм байна