Хацү башёд барилдахгүй ЦОЛТОЙ БӨХЧҮҮД

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

Өчигдөр 2021 оны анхны башё Токио хотод эхэллээ.

Япон даяар цар тахлын аюул улам бүр өсөн нэмэгдэж байгаа цөвүүн цагт эхэлж байна. Энэ аюул сүмо бөхийн ертөнцийг ч тойрч гараагүй.

Японы сүмо бөхийн холбооноос Нэгдүгээр сарын тэмцээний өмнө холбоонд харьяалагддаг бүх ажилтан, бөх, үсчин, засуул, ояката нарт PCR шинжилгээ хийхэд  Коконоэ дэвжээний 4 бөх, Томозүна дэвжээний нэг, нийт таван бөхийн хариу эерэг гарсан. Энэ хоёр дэвжээн дээр нэмээд өмнө нь халдвар голомтлон гарсан Арасио дэвжээ болон халдвар аваад байгаа их аварга Хакүхогийн Миягино дэвжээний бөхчүүдийг Хацү башёд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнд нийт 65 бөх хамрагдсаны 15 нь сэкитори байлаа.

Ёкозүна Хакүхо, маэгашира Вакатакакагэ, Чиёнокүни, Чиётайрюү, Чиёошёома, Кайсэй, жюүрёогийн Ишиүра, Чиёомарү, Чиёоноо, Энхо, Кёкүшюүхо, Вакамотохарү, Чиёоотори, Кёкүтайсэй, Чиёоноүми нар барилдахгүй. Ёкозүна Какүрюү гэмтлийн улмаас барилдахгүй гэхээр 16 сэкитори зодоглохгүй болжээ.

Жюүрёогийн 28 бөхийн 9 нь барилдахгүй тул өдөрт болох байсан 14 барилдааны оронд 9 барилдаан л болно. Дээд зиндааны 42 бөхийн 7 нь барилдахгүй тул мөн барилдааны тоо 21-ээс 18 болж цөөрч байгаа юм.

Коронавирусний халдвараар 65 бөх барилдахгүйгээс гадна гэмтлээр 32 сүмоч өнжиж байгаа. Нийт 97 бөх барилдахгүй болсон тул өдөр бүр 08,35 цагт эхэлдэг башё 09,50 цагт эхлэх боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Monster (202.179.27.164) 2021 оны 01 сарын 11

Өө хөөрхий

0  |  0
Top