Дэвид Тейлор сэжигтэй тохиолдол болж, Грей ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

Энэ амралтын өдрүүдэд АНУ-д Flowrestling ээлжит чөлөөт бөхийн шоу явагдаж, олимпын шигшээ багийн тамирчид оролцлоо. Шоуны гол барилдаанд Жордан Барроуз, Дэвид Тейлор хоёр халз барилдах байсан ч Тейлорын шинжилгээний хариу сэжигтэй гарсан тул дахин шинжилгээ өгөх болж, барилдааныг 13-ны өдөр болгон хойшлууллаа.

Ингээд шоуны гол барилдаан нь АНУ-ын шигшээ багийн дэлхийн аварга Аделина Грей, Тамира Менса-Сток нарын хооронд боллоо.

2012 оноос хойш нутгийнхаа тамирчинд ялагдаж үзээгүй Грей ялна гэж шинжээчид үзэж байлаа. 2017 онд хоёр бөх Дейв Шульцийн тэмцээнд барилдаж, Грей 8:0 ялж байв. 76 кг-ийн жинд барилдаан явагдсан нь ч Грейг ялна гэдэгт итгэл төрүүлж байлаа.

Гэвч барилдааны эхэнд 4 оноо авсан Менса-Сток оноо алдалгүй хамгаалсаар ялж чадлаа.

Flowrestling шоу

70 кг: Mitch McKee Tristan Moran 11-1

60 кг: Ronna Heaton Desiree Zavala 10-8

97,5 кг: Nate Jackson Wynn Michalak 12-1

61 кг: Seth Gross Zane Richards 11-3

65 кг: Ethan Lizak Matt McDonough 10-0

65 кг: Joey McKenna Nahshon Garrett 12-2

51 кг: Erin Golston Emily Shilson 8-5

69 кг: James Green Pat Lugo 3-2

97 кг: J'den Cox Hayden Zillmer 6-1

76 кг: Tamyra Mensah-Stock Adeline Gray 4-0

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top