Мохаммад Бана: Оросууд шүүлтэд нөлөөлж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

Ираны сонгомол барилдааны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Мохаммад Бана орон нутгийн сэтгүүлч нарт ярилцлага өгчээ.

Олимпын эрхийн тэмцээний талаар

“Бид саяхан Дэлхийн Цомын тэмцээнд оролцлоо. Хөл хорионы дараа аравхан хоног ажиллаад дэглэмдээ ороход маш хэцүү байлаа. Формдоо орох боломж багатай, бөхчүүд сэтгэлийн хүчээр л явж байна. Олимпын эрхийн тэмцээн дөрөвдүгээр сард болно. Бид эрхийн тэмцээний өмнө таван үе шаттай бэлтгэл хийх болно. Азийн аваргын тэмцээн ч байгаа. Олимпын жингийн зургаан бөхөө яг тэр үед формтой байлгах ёстой”

Сербийн Дэлхийн Цомд цөөхөн бөх оролцуулсан талаар

“Ёстой жинхэнэ хямралтай үед Дэлхийн Цом болсон. Маргааш юу болохыг ч мэдэхгүй байсан тул бэлтгэл ч хийгээгүй. Олон орон татгалзсан тул ДАШТ явагдахгүй нь гэдгийг ойлгож байлаа. Дэлхийн Цомд цөөхөн бөх илгээсэн шалтгаан бол бид Дэлхийн бөхийн нэгдсэн холбоог дэмжиж байгаагаа харуулах явдал байлаа. Ингээд олимпын эрхээ аваагүй 67, 87, 97 кг-ийн бөхчүүдээ илгээсэн. Зарим шилдэг бөх маань коронавирусний улмаас оролцож чадаагүй”

Дэлхийн Цомын шүүлтийн талаар

“Виз авахад ч бэрхшээл тохиолдож байлаа. Хэрэв ОХУ шилдэг бүрэлдэхүүнтэй оролцохыг мэдсэн бол бүтэн баг явуулах байсан. Тиймээ, бид формгүй байсан. Гэхдээ ялалт, ялагдал чухал биш. Хамгийн таагүй зүйл бол шүүлт. Дахиад хэлье. Шүүлт маш муу байсан. Дэлхийн Цомын тэмцээнийг Ненад Лалович оросуудын тусламжтайгаар зохион байгуулсан. Оросууд Дэлхийн Цомын тэмцээн явуулахыг дэмжиж байсан. Энэ нь шүүлтэд нөлөөлсөн. ОХУ давуу талтай байлаа. Бид ДАШТ, Дэлхийн Цомын тэмцээн явагдах эсэхийг мэдэхгүй байхад тэд тэмцээн Дэлхийн Цомын хэлбэрээр явагдахыг нь яг таг мэдэж байсан болохоор бэлтгэж байсан. Тийм болохоор тэд амжилттай оролцсон. Оросууд бүх юмыг нууцаар хийдэг улсууд. Гэхдээ бид орос бөхчүүдийг сайн судалсан. Олимпын эрхийн тэмцээн Хятадад биш Казахстанд явагдах болсон нь харамсалтай. Шүүлтийн тал дээр бидэнд хэцүү байх болно. Харин ОУОХ-ны мэдэлд явагддаг Олимпын наадам дээр шүүлт шударга байгаасай гэж хүсэж байна. Шударга байвал Иран медаль авна гэдгийг амлая”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top