World Masters: Манай жүдочдын эхний өрсөлдөгчид

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

Өнөөдөр Катарын Дохад жүдо бөхийн World Masters тэмцээн эхэлнэ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаантай.

60 кг

Д.Амартүвшин – 2019 оны Европын наадмын мөнгөн медальт, Испанийн Франсиско Гарригостой таарлаа. Хоорондоо 4 таарч барилдахад бүгдэд нь манай бөх ялж байв.

Л.Өнөболд – 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт, АНУ-ын Адонис Диазтай барилдана.

66 кг

Г.Хэрлэн – Германы Себастьян Сейдл, Испанийн Даниель Роман нарын ялсантай барилдана. Испани бөхтэй таарч байгаагүй бол герман залуутай 3 барилдаж, 2 давж байжээ.

Ё.Басхүү – Египетийн Мохамед Абделмавгудтай барилдана. 2019 онд Токиод манай бөх ялж байлаа.

Эмэгтэй

48 кг

М.Уранцэцэг – Францын 2020 оны Европын аварга Ширин Боукли, ОХУ-ын Европын аварга, Европын наадмын мөнгө, хүрэл медальт Ирина Долгова хёрын ялсантай барилдана. Франц бөхтэй нэг таарч, Урнаа 2020 онд ялсан. Орос бүсгүйтэй 3 барилдан, 2 унаж байжээ. Манай бөх ялахад дараа нь Украины дэлхийн хошой аварга Дарья Белодедтой С хэсгийн аваргын төлөө барилдах юм.

Г.Наранцэцэг – Эхний тойрогт Өмнөд Африкийн WHITEBOOI Geronay-тай таарчээ. Хэн ялсныг нь Их Дуулганы алт, хүрэл медальт Португалын  Катарина Коста хүлээж байна.

52 кг

Л.Сосорбарам – Бельгийн олимп, дэлхийн хүрэл медальт Ван Сниктэй таарсан.

Б.Хорлоодой – Европын АШТ-ий хүрэл медальт Израилын Примо Гефентэй таарлаа. Хоёр бөх 4 таарч барилдан, тус бүр 2 ялсан. Гэхдээ манай бөх сүүлийн 2 барилдаад давжээ.

57 кг

Д.Сумъяа – Их Дуулгын 3 хүрэл медальтай Румыний Лореданатай барилдана. Түүний хэсгийг Японы Цүкаса Ёшида толгойлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top