Өнөөдөр Катарын Дохад жүдо бөхийн World Masters тэмцээн эхэлнэ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаантай.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг эхний тойрогт Өмнөд Африкийн WHITEBOOI Geronay-тай таарсан. Барилдааны эхнээс л манай тамирчин илт давуу байлаа. Өчих мэхээр ялах гэж оролдсон ч бараагүй манай бөх барилдаан дуусахаас 20 секундын өмнө баруун хутгаж, оноо авснаар эхний ялалтаа авлаа. Одоо тэр Их Дуулга тэмцээний алт, хүрэл медальт Португалын Катарина Костатай барилдана. Г.Наранцэцэг түүнтэй 2 барилдаж, 2 ялж байв.
Сэтгэгдэл ( 0 )