Ё.Басхүү эхний барилдаандаа IPPON яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

Өнөөдөр Катарын Дохад жүдо бөхийн World Masters тэмцээн эхэлнэ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаантай.

Эрэгтэй 66 кг-ийн жинд Ё.Басхүү эхний тойрогт Египетийн Мохамед Абделмавгудтай барилдлаа. 2019 онд анх таарахад Токиод манай бөх ялж байлаа.

Энэ удаад ч асуудал огт гарсангүй. 2 минут 49 секунд өнгөрч байхад Ё.Басхүү баруун мушгиад цэвэр яллаа. 

Одоо тэр Казахстаны Елдос Жумакановтай барилдах юм. Елдостой 1 барилдаж, ялж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top