Мастерс: Л.Сосорбарам ялагдаж, Б.Хорлоодой давлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

Өнөөдөр Катарын Дохад жүдо бөхийн World Masters тэмцээн эхэлнэ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаантай.

Эмэгтэй 52 кг-ийн жинд манай хоёр бөх барилдсан.

Л.Сосорбарам эхний тойрогт Бельгийн олимп, дэлхийн хүрэл медальт Ван Сниктэй таарч, нэмэлт цагт иппон ялагдлаа.

Харин Б.Хорлоодой нэмэлт цагт Израилын Примо Гефенийг ялсан юм. Дараагийн тойрогт Унгарын Река Пупп түүнийг хүлээж байна. Хоёр бөх 2018 оны Гран При тэмцээнд таарч, Река ялж байв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доха(202.179.26.164) 2021 оны 01 сарын 11

Сосорбарамыг яах гэж олон улсын тэмцээнд авч явсан юм бэ? Ялагдал хүлээлгэх гэж үү? Тамирчдаа сайн бэлдээчээ ядахдаа Япончууд шиг байл даа. Манайхан бүгд аваргалах ёстой шүү бөхийн орон байж.

0  |  0
Top