Өнөөдөр Катарын Дохад жүдо бөхийн World Masters тэмцээн эхэллээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаантай.
Л.Өнөболд эхний тойрогт 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт, АНУ-ын Адонис Диазтай барилдлаа. Барилдаан дуусахад 1,41 дутуу байхад боож, цэвэр ялсан байна.
Одоо манай бөх Өмнөд Солонгосын дэлхийн хос хүрэл медальт Ким Вон Жинтэй барилдана.
Сэтгэгдэл ( 2 )
Монголын Жудочид бүх түүхэндээ хамгийн чухал барилдаанууддаа Орос, Өмнөд Солонгос, Япон гуравт үй олон удаа байнга ялагдсаар ирсэн, ялагдсаар яваа юм байна.Тун ховор хаяа нэг ялж байсан, яласан тохиолдолд тэр тэмцээндээ бат түрүүлж байсан байдаг
Сологос, Япончуудаас бэргэх хэрэггүй яс үзээд ялаад гараад ирэх хэрэгтэй. Зөвхөн Монголын бөхчүүд аваргалах ёстой шүү. Мөнгө, хүрэл сонин биш.