Өнөөдөр Катарын Дохад жүдо бөхийн World Masters тэмцээн эхэллээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаан болов.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Д.Амартүвшин 2019 оны Европын наадмын мөнгөн медальт, Испанийн Франсиско Гарригостой таарлаа. Хоорондоо 4 таарч барилдахад бүгдэд нь манай бөх ялж байв.
Гэвч манай бөх түүнийг ялж чадсангүй. Барилдааны 1,38 минутад хутгаж, оноо авсан мэт харагдсан ч шүүгч бичлэг үзээд оноо өгсөнгүй. Нэмэлт үед испани залуу хоёр ч удаа алтан оноо авах шахсан. Ингээд нэмэлт цагийн 3,47 минутад Франсиско үүрч, иппон ялалт авлаа. Манай бөх тун харамсалтай ялагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )