Өнөөдөр Катарын Дохад жүдо бөхийн World Masters тэмцээн эхэллээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаан болов.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Г.Хэрлэн Германы Себастьян Сейдлтэй барилдлаа. Манай бөх герман залуутай 3 барилдаж, 2 давж байжээ.
Энэ удаад ч барилдааны эхнээс илт давамгайлж, өрсөлдөгчөө хоёр торгуулсан ч оноо авч чадсангүй. Нэмэлт цагийн 1,13 минутад оноо авснаар дараагийн тойрогт шалгарлаа.
Г.Хэрлэн ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Серикжанов Ерлантай барилдах юм. Хоёр бөх нэг удаа таарч барилдан, 2018 оны ДАШТ дээр Ерлан ялж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )