Өнөөдөр Дохад эхэлсэн жүдо бөхийн Мастерс тэмцээний хамгийн сонирхолтой жинд эмэгтэйчүүдийн 48 кг тооцогдож байгаа. Учир нь тус жингийн сүүлийн үеийн томчууд болох Косовогийн Красники, Украины Дарья Белодед, Японы Фүна Тонаки нар бүгд ирсэн. Мөн манай Урнаа Катарт ирсэн байлаа. Бүгд хоорондоо гар зөрүүлж, нэг нэгнийхээ байдлыг хянах, цэвэр иппон ялж, ирэх олимпын өмнө сэтгэл зүйн давуу талтай болох зорилготой байв.
М.Уранцэцэг хоёрдугаар тойрогт ОХУ-ын Европын аварга, Европын наадмын мөнгө, хүрэл медальт Ирина Долговатай барилдах байсан ч орос бөх гарч ирээгүй. Эхний тойрогт бараг 20 минут барилдсанаас гадна гэмтсэн байх магадлалтай.
Ингээд шууд Украины дэлхийн хошой аварга Дарья Белодедтой С хэсгийн аваргын төлөө барилдлаа.
Барилдаан манай бөх идэвхтэй ажиллаж, Дарья болгоомжтой хариу барьсан янзаар өрнөж, барилдаан дуусахаас 47 секундийн өмнө Дарья Урнаагийн мэхэнд хариу мэх хийж, цэвэр яллаа.
Одоо манай бөх Японы Фүнад ялагдсан Аргентины Паретотой дагах барилдаан хийх юм. Урнаа түүнийг 4 ялж, 1 унаж байв.
Сэтгэгдэл ( 3 )
Хамгийн муу бөх Белодед -д цэвэр тавиулчихаж байгаа юм уу? Нохой долоо дахиж тэмцээнд яваад хэрэггүй дээ чадахгүй юм байна. Чаддаг байж оролц.
ene ih uurtuu itgelgvi meriiltgvi nuhur shv ygd iim bdimde
Уранцэцэг энэ дэлхийн хошой аврага хүүхэнээс 10 эгч байх шүү