Өнөөдөр Катарын Дохад жүдо бөхийн World Masters тэмцээн эхэллээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаан болов.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Г.Хэрлэн Германы Себастьян Сейдлтэй барилдаж, нэмэлт цагт буулган авсан.
Дараа нь Казахстаны Серикжановыг мөн нэмэлт цагт ялж, С хэсгээ тэргүүллээ.
Хагас шигшээд манай бөх Израилын Барух Шмайловтай барилдана. Урьд нь хоёр таарч, Г.Хэрлэн ялж байв.
Сэтгэгдэл ( 0 )