Урнаа хүрэл медалийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

Өнөөдөр Дохад эхэлсэн жүдо бөхийн Мастерс тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан манай М.Уранцэцэг Украины дэлхийн хошой аварга Дарья Белодедид цэвэр ялагдсан.

Энэ жинд хагас шигшээд Косовогийн Красники, Францын Клементтэй, Украины Белодед, Японы Фүна Тонакитай барилдах юм.

Урнаа Японы Фүна Тонакид ялагдсан Аргентины олимпын аварга Паретотой дагах барилдаан хийхээр болсон билээ. Ялбал хүрэл медалийн төлөө барилдах хариуцлагатай барилдаан. Урнаа түүнийг 4 ялж, 1 унаж байв.

Тун хянамгай барилдсан М.Уранцэцэг хэвтээ барилдаанд илт илүүрхэн, оноо авснаар ялж, хүрэл медалийн төлөө барилдах боллоо. Өрсөлдөгч нь Францын Меланье Клементе. 4 барилдаж, тус бүр 2 ялсан байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АМЖИЛТ(103.57.93.129) 2021 оны 01 сарын 11

Сайхан охин

0  |  0
zochin(66.181.176.100) 2021 оны 01 сарын 11

KHUNII NERNII EGSHIGIIG GEEDEGGUY YUM SHUU DEE , URANAA

0  |  0
Top