Өнөөдөр Дохад эхэлсэн жүдо бөхийн Мастерс тэмцээний өдөр манай хоёр тамирчин хүрэл медалийн төлөө шалгаран үлдлээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан манай М.Уранцэцэг Украины дэлхийн хошой аварга Дарья Белодедид цэвэр ялагдаад дагах барилдаанд Аргентины олимпын аварга Паретог ялсан.
Ингээд хүрэл медалийн төлөө Францын Меланье Клементетэй барилдахаар болсон. Тэд хоорондоо 4 барилдаж, тус бүр 2 ялсан байна.
Манай бөх цаг дуусахаас 33 секундийн өмнө өчиж, цэвэр ялан, Мастерс тэмцээний гурав дахь медалиа хүртлээ. Хэвтээ барилдаанд сайнаа ч харуулж чадлаа.
Сэтгэгдэл ( 6 )
Уранаа минь Олимпод л хичээгээрэй мундаг шүү!
Ээ дээ Олимпид Хичээгээрэй. Амжилт
Hairtai shuu.. urnaa....... hevtee barildaanii hatan khaan...
Alt alt bidend alt l heregtei duu mini!
Амжилт
Белодед Дарьяаг ялж байж олимпийн алтыг авах ёстой Урнаа. Дүүдээ өндөр амжилт!! Мундаг тамирчин