Өнөөдөр Дохад эхэлсэн жүдо бөхийн Мастерс тэмцээний өдөр манай хоёр тамирчин хүрэл медалийн төлөө шалгаран үлдээд байсан билээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хүрэл медалиа авсан.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Г.Хэрлэн Германы Себастьян Сейдлтэй барилдаж, нэмэлт цагт буулган авсан.
Дараа нь Казахстаны Серикжановыг мөн нэмэлт цагт ялж, С хэсгээ тэргүүллээ.
Хагас шигшээд Израилын Барух Шмайловтай барилдаж, ялагдсан.
Ингээд хүрэл медалийн төлөө ОХУ-ын Арам Григорянтай барилдлаа. Григорян манай Ё.Басхүүг ялж гарч ирсэн.
Г.Хэрлэн эхний 2 минутад л 2 торгууль авсан тул сүүлийн хагаст явж барилдахаас өөр арга байсангүй. Нэмэлт цагт дахин нэг торгууль авснаар ялагдлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Чадахгүй юмнуудыг яах гэж хайран зардал, мөнгө.