World Masters: Эхний өдрийн медальтнууд

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Катарын Дохад болж байгаа жүдо бөхийн Мастерс тэмцээний эхний өдөр өндөрлөлөө. Өчигдөр 5 жингийн барилдаан болж, Өмнөд Солонгосын баг 2 алтан медальтай тэргүүлж байна.

Шагналын дээд тавцанд Ким Вон Жин 60кг, Ан Баул 66кг, Дистрия Красничи 48кг, Амандин Бушар 52кг, Цүкаса Ешида 57кг нар зогслоо. Манай 9 бөх барилдсанаас 48 кг-ийн жингийн М.Уранцэцэг ганцаараа хүрэл медальд хүрлээ. Одоогийн байдлаар 12 орны тамирчин медаль аваад байна.

48 кг

Шинжээчдийн үзэж байгаагаар энэ жинд Украины Дарья Белодед, Косовогийн Дистрия Красники, Японы Фүна Тонаки гэсэн гурван лидер бий. Дарья аравдугаар сард Их Дуулгад 52 кг-ийн жинд барилдаад хүрэл медаль авсан тул энэ удаад 48 кг-д буцан ирсэн. Фүнагийн хувьд сүүлийн хэдэн жил Дарьяг ялах л зорилготой бэлтгэл хийж байгаа. Мастерст бэлдсэн бүх нууцаа ил гаргахгүй ч түүнийг унагааж, сэтгэл зүйн давуу байдалтай болох санаатай байлаа. Красники бол дээд жингээс бууж ирсэн, өнгөрсөн жилийн Мастерсийн аварга.

Хагас шигшээд Фүна Тонаки өмнө нь 4 барилдаж, дандаа ялагдаж байсан гол “дайсан” Дарьяг яллаа. Ар талд нь гарсан украин бүсгүй хэвтээ байдалд шилжих яг тэр мөчийг алдалгүй мэх хийж Фүна оноо авсан. Цаг дуустал Дарьягийн бүх довтолгоог няцааж, хамгаалж чадсан. Финалд тэр косово тамирчинд хангалттай өрсөлдөөн үзүүлж чадаагүй ч Дарьяг ялсандаа сэтгэл хангалуун нутаг буцах биз ээ. Дарья, Урнаа хоёр хүрэл медальтай харина. Токиод энэ 4 бүсгүй 48 кг-ийн жингийн шагналын тавцанд зогсох нь барга гарцаагүй, харин байрлал нь өөрчлөгдөх болов уу.

1. Красники Дистрия (Косово)

2. Тонаки Фүна (Япон)

3. Белодед Дарья (Украин)

3. М.Уранцэцэг (Монгол)

5. Клеман Мелани (Франц)

5. Коста Катарина (Португал)

7. Фигероа Юлия (Испани)

7. Парето Паула (Аргентин)

52 кг

Олимпын аварга Кельмендиг ялж, финалд шалгарснаараа Францын Бушар энэ жингийн томчуудын нэг гэдгээ баталсан. Финалд Японы Шишимэг ялснаараа Токиод зөвхөн алтан медалийн төлөө барилдана гэдгээ харууллаа. Финалд Шишимэ хэдийгээр гурван шидогоор ялагдсан ч Бушар олимпод сэтгэл зүйн даваа байдал, өөртөө итгэх итгэл олж авсан нь лавтай. Кельменди одоогийн байдлаар жингийн лидерт орохгүй байгаа ч олимп хүртэл хэдэн сарын хугацаа бий.

1. Бушар Амандин (Франц)

2. Шишимэ Ай (Япон)

3. Гнето Астрид (Франц)

3. Кельсменди Мажлинда (Косово)

5. Пупп Река (Унгар)

5. Ван Сник (Бельги)

7. Коэн Гили (Израиль)

7. TSCHOPP Evelyne (Швейцар)

57 кг

Дэлхийн аварга Криста Дэгүчи энэ тэмцээнд ирсэнгүй. Канадын шигшээ багт энэ жинд Дэгүчи, Климкайт гэсэн хоёр шилдэг жүдочтой. Климкайт хүрэл медальтай нутаг буцлаа. Ёшида Цүкаса алтан медаль авч, Францын CYSIQUE мөнгө авлаа.

1. Ёшида Цүкаса (Япон)

2. CYSIQUE Сара Леони (Франц)

3. Гякова Нора (Косово)

3. Клмкайт Жессика (Канад)

5. Монтейро Тельма (Португал)

5. Нельсон Леви Тимна (Израиль)

7. Лиен Чен-Лин (Тайвань)

7. Реквео Элен (Франц)

Эрэгтэй хоёр жинд Өмнөд Солонгосын бөхчүүд тэргүүлж, манайх хоёр шагналт байр эзэлсэн амжилт үзүүлсэн.

60 кг

Олон сайн бөхчүүд ялагдсаар Тайвань бөх финалд шалгарсан. Гэхдээ тэр Ким Воны эсрэг юу ч хийж чадаагүй.

1. КИМ Вон Жин (БНСУ)

2. Ян Юнг Вэй (TPE)

3. Огузов Альберт (ОХУ)

3. TSJAKADOEA, Tornike (Голланд)

5. Абулазе Яго (ОХУ)

5. KHYAR Валиде (Франц)

7. Лутфиллаев Шарафуддин (Узбекистан)

7. Урозбоев Диёрбек (Узбекистан)

66 кг

Мануэль Ломбардо эрт ялагдсан ч Ан Баул ялсаар түрүүлсэн. Манай хоёр бөх медальд ойрхон байлаа.

1. Ан Баул (БНСУ)

2. Шмайлов Барух (Израиль)

3. Григорян Арам (ОХУ)

3. Маргвелашвили Важа (Гүрж)

5. Г.Хэрлэн (Mонгол)

5. Виеру Денис (Mолдав)

7. Серикжанов Ерлан (Казахстан)

7. Ё.Басхүү (Монгол)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top