World Masters: Монгол жүдочдын эхний өдрийн барилдааны бичлэг

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Жүдо бөхийн шинэ улирал Катарын нийслэл Дохад нэгдүгээр сарын 11-13-нд болох Мастерс тэмцээнээр эхэллээ.

Дэлхийн зөвхөн чансаа өндөр жүдочид оролцдог Мастерс тэмцээн 2010 оноос эхлэн явагдаж байгаа. Чансааны оноогоор ДАШТ-ий дараа орох өндөр. Оролцоход л 200 оноо авдаг нь тивийн нээлттэй тэмцээнд түрүүлээд авдаг онооноос өндөр. Мастерс тэмцээний аваргууд 1800 оноо, мөнгөн медаль 1260, хүрэл медаль 900 оноотой. Уг нь энэ тэмцээн оны сүүлд явагдаж, тухайн жилээ дүгнэдэг ч цар тахлын улмаас оны эхэнд болж хойшлогджээ.

Эхний өдөр манай 9 жүдоч барилдсан.

Эмэгтэй

48 кг

Г.Наранцэцэг эхний тойрогт Өмнөд Африкийн WHITEBOOI Geronay-г ялсан.

Хоёрдугаар тойрогт Португалын  Катарина Костатай барилдаж, вазаригаар ялагдлаа.

М.Уранцэцэг Украины дэлхийн хошой аварга Дарья Белодедэд ялагдсан.

Дараа нь дагах барилдаанд Аргентины олимпын аварга Паретог ялсан.

Хүрэл медалийн төлөө Францын Меланье Клементег ялсан.

52 кг

Л.Сосорбарам эхний тойрогт Бельгийн Ван Сниктэй таарч, нэмэлт цагт иппон ялагдлаа.

Б.Хорлоодой нэмэлт цагт Израилын Примо Гефенийг ялсан.

Дараа нь Унгарын Река Пуппт ялагдсан.

57 кг

Д.Сумъяа эхний тойрогт Румыний Лореданатаг иппон цэвэр яллаа.

Дараагийн тойрогт Израилын Timna Nelson-Levy-тэй барилдаж, нэмэлт цагт 3 шидогоор ялагдлаа.

Эрэгтэй

60 кг

Д.Амартүвшин Испанийн Франсиско Гарригост ялагдсан.

Л.Өнөболд эхний тойрогт АНУ-ын Адонис Диазтай барилдаж, цэвэр ялсан.

Дараа нь Өмнөд Солонгосын Ким Вон Жинд ялагдсан.

66 кг

Ё.Басхүү эхний тойрогт Египетийн Мохамед Абделмавгудыг ялсан.

Дараа нь Казахстаны Елдос Жумакановыг давсан.

Хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Ан Баулд ялагдсан.

Дагах барилдаанд ОХУ-ын Арам Григорянд ялагдлаа.

Г.Хэрлэн Германы Себастьян Сейдлийг ялсан.

Дараа нь Казахстаны Серикжанов Ерланыг ялсан.

Хагас шигшээд Израилын Барух Шмайловд ялагдсан.

Хүрэл медалийн төлөө ОХУ-ын Арам Григорянд ялагдсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top