World Masters: Монгол жүдочдын 2 дахь өдрийн өрсөлдөгчид

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Жүдо бөхийн шинэ улирал Катарын нийслэл Дохад Мастерс тэмцээнээр эхэллээ. Дэлхийн зөвхөн чансаа өндөр жүдочид оролцдог Мастерс тэмцээн 2010 оноос эхлэн явагдаж байгаа. Чансааны оноогоор ДАШТ-ий дараа орох өндөр. Оролцоход л 200 оноо авдаг нь тивийн нээлттэй тэмцээнд түрүүлээд авдаг онооноос өндөр. Мастерс тэмцээний аваргууд 1800 оноо, мөнгөн медаль 1260, хүрэл медаль 900 оноотой.

Өнөөдөр эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ийн жингийн барилдаантай. Манайхаас 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д Сайед Моллай, О.Ууганбаатар, эмэгтэй 63 кг-д  Б.Ганхайч нар барилдана.

Б.Ганхайч эхний тойрогт Их Дуулга, Гран При тэмцээний тус бүр нэг алтан медальтай ОХУ-ын Дарья Давыдоватай таарсан. 29 настай энэ тамирчинтай өмнө нь хоёр таарч барилдан, ялалтын харьцаа 1-1.
 


Түүнийг ялахад Бразил, Венесуэлийн тамирчдын ялсантай барилдана. Энэ хэсгийг  олимпын мөнгөн медальт, дэлхийн 4 удаагийн аварга Францын Кларисс Агбеньену толгойлж байгаа.

Ц.Цогтбаатар эхний тойрогт Германы Anthony Zingg-тэй таарсан. Түүнийг ялахад ДАШТ-ий хүрэл медальт, АНЭУ-ын молдав бөх Виктор Скворцов, Армийн дэлхийн аварга, Узбекистаны Тураев хоёрын ялсантай барилдах юм.

Г.Одбаяр эхний тойрогт 2015 оны Африкийн наадмын аварга, Египетийн Mohamed Mohyeldin-тай барилдана. Ялахад А хэсгийг толгойлогч Японы бөх, дэлхий, Азийн аварга Соичи Хашимототой барилдах болжээ. Япон бөхтэй өмнө нь 6 барилдаж, 6 унаж байсан байна.
 

О.Ууганбаатар эхний тойрогт Рио-де-Жанейрогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевтай барилдана.
 


Сайед Моллай 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын наадмын хүрэл медальт, Гүржийн Лука Майсурадзетэй эхлээд барилдана.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (202.126.90.27) 2021 оны 01 сарын 12

zahuud ajillahgui kinogoo avch chadahgui bna kino zardag hun bna u kino zarah hun bna u

0  |  0
Зочин(64.119.25.47) 2021 оны 01 сарын 12

Маринанууд

0  |  0
Top