Сонгомол барилдааны олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Азийн аварга, Японы бөх Шинобү Ота 26 настайдаа их спортоо орхиж, холимог тулаанд шилжсэн.
Ота шинэ жилээр болсон Rizin Fighting Federation холбооны тэмцээнд оролцож, Хидэо Токоротой тулалдсан.
Анхны тэмцээндээ дэлхийн аварга Ота 2-р үеийн 2 дахь минутад өчих мэхээр ялагдсан байна.
Тулааны дараа Ота Шинобү “Токорогийн өчих мэхнээс болгоомжилж байсан ч яаж ч чадсангүй. Анхны тулаандаа ялагдсан ч цаашдаа ялах болно. Холимог тулаан үзэгч ихтэй, жинхэнэ шоу, мэргэжлийн спорт өөр юм байна. Өчүүлэхдээ хэсэг гүрийсний балгаар тохойгоо гэмтээлээ. Гэмтлээ хурдан эдгээгээд бэлтгэлдээ орно. Токоро надад хэвтээ тулааны мэх зааж өгөхөөр болсон” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )