Катарын Мастерс тэмцээний 2 дахь өдөр эхэллээ.
Энэ өдрийн хамгийн эхний барилдаанд эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд манай О.Ууганбаатар гарч ирсэн. Өрсөлдөгч нь Рио-де-Жанейрогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаев байлаа.
Үнэлгээ тэнцүү өрнөсөн барилдааны сүүлийн хэдэн секундэд Хасаныг мэх хийх агшинд манай бөх барьц аван, өчих мэхээр цэвэр яллаа.
Одоо О.Ууганбаатар олимпын хүрэл, дэлхийн мөнгө, хос хүрэлтэй Канадын Антуан Валуа-Фортьетэй барилдана. Өмнө нь 3 таарч, 3 ялагдаж байсан өрсөлдөгч.
73 кг-д Г.Одбаяр эхний тойрогт 2015 оны Африкийн наадмын аварга, Египетийн Mohamed Mohyeldin-ийг яллаа.
Одоо А хэсгийг толгойлогч Японы бөх, дэлхий, Азийн аварга Соичи Хашимототой барилдана. Япон бөхтэй өмнө нь 6 барилдаж, 6 унаж байсан байна.
Сэтгэгдэл ( 4 )
Ууганбаатар орон гаран, гэхдээ голдуу90 хувьд нь л дундаас доош хэмжээний яг нэг иймэрхүү л барилдаад медальгүй хоцордог жамтай бөх
zaluusaa amjilt!
zahuud ajillahgui kino avch chadahgui bna kinonuud zardag hun bna u kino zarah hun bna u
6 барилдаж 6 унаж байсан юм бол ур чадвар нь дээшилдэггүй бөх байна. Боливол таарна.