Катарын Мастерс тэмцээний 2 дахь өдрийн урьдчилсан барилдаан явагдаж байна.
Энэ өдрийн хамгийн эхний барилдаанд гарсан эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жингийн О.Ууганбаатар Рио-де-Жанейрогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевыг өчиж, цэвэр ялсан.
Дараа нь олимпын хүрэл, дэлхийн мөнгө, хос хүрэлтэй Канадын Антуан Валуа-Фортьег ердөө 30 секундэд боож, цэвэр яллаа.
Эхний хоёр барилдаанаа цэвэр дуусгасан түүнийг медаль хүртэх нь гэж бодож байсан ч Узбекистаны Шарофиддин Болтабоевт 3 шидогоор ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
Манай бөх баруун мөрөндөө гэмтсэн бололтой, огт урагш явсангүй торгуулсаар ялагдав.
Сэтгэгдэл ( 0 )