Моллай ялагдаж, монголчууд медальд үлдсэнгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Катарын Дохад жүдо бөхийн Мастерс тэмцээний 2 адхь өдрийн барилдаан үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдөр эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ийн жингийн барилдаантай. Манайхаас 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д Сайед Моллай, О.Ууганбаатар, эмэгтэй 63 кг-д  Б.Ганхайч нар барилдлаа.

Харамсалтай нь нэг ч бөх медалийн төлөө шалгарсангүй.

Б.Ганхайч эхний тойрогт Их Дуулга, Гран При тэмцээний тус бүр нэг алтан медальтай ОХУ-ын Дарья Давыдовад ялагдлаа.

Ц.Цогтбаатар эхний тойрогт Германы Anthony Zingg-ийр давсан.

Дараа нь Армийн дэлхийн аварга, Узбекистаны Тураевт ялагдсан юм.

Г.Одбаяр эхний тойрогт 2015 оны Африкийн наадмын аварга, Египетийн Mohamed Mohyeldin-ийг ялсан.

Дараа нь А хэсгийг толгойлогч Японы бөх, дэлхий, Азийн аварга Соичи Хашимотод ялагдлаа. Барилдаан хэсэг зогсоод дахин эхлэхэд гэнэ алдаж, хавируулаад оноо алдсан юм.

Эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жингийн О.Ууганбаатар Рио-де-Жанейрогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевыг өчиж, цэвэр ялсан.

Дараа нь олимпын хүрэл, дэлхийн мөнгө, хос хүрэлтэй Канадын Антуан Валуа-Фортьег ердөө 30 секундэд боож, цэвэр яллаа. 

Эхний хоёр барилдаанаа цэвэр дуусгасан түүнийг медаль хүртэх нь гэж бодож байсан ч Узбекистаны Шарофиддин Болтабоевт 3 шидогоор ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Манай бөх баруун мөрөндөө гэмтсэн бололтой, огт урагш явсангүй торгуулсаар ялагдав.

Сайед Моллай хоёр гүрж бөхтэй дараалан барилдсан. Эхлээд Гүржийн ДАШТ-ий хүрэл медальт, Европын наадмын хүрэл медальт Лука Майсурадзег цэвэр ялсан.

Дараа нь Австрийн Шамил Боршашвилид ялагджээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baatar(64.119.22.217) 2021 оны 01 сарын 13

za buu shantar mundag shuu moo

0  |  0
наранбаатар(66.181.161.36) 2021 оны 01 сарын 13

энэ юу болж б.на вэ? та нарт хариуцлага гэж б.на уу?\n\n

0  |  0
Зочин(66.181.176.154) 2021 оны 01 сарын 13

Эндээ л шалаа зулгэж байхгуй дээ, татвар телегчдийн менгеер зугаалаад явах юм аа, энгийн уед бол бас яах вэ гэхсэн, арай л даварцан шалны алчуурууд юм аа

0  |  1
ganbaatar(77.111.246.39) 2021 оны 01 сарын 15

Suuliin jiluuded ers muudaad dan hooson irdeg boljdee.ongorson jil tokiogiin olimp bolson bol bugd hooson ireh bjdee hoorhiis.ymarch temuulel bhgui meh bhgui aimhai bolchij bugd.beltgel hiihgui idej untsaar bgad ene bhdaa.hoolnii sawnuudiig tomor zamiin buteen baiguulaltand hooj ywuulah heregtei.

1  |  0
Hrhh(98.204.176.20) 2021 оны 01 сарын 15

Tsagaanbaatar shg asaalttai tank bnuu

1  |  0
tagjgar guilgachingu(103.26.193.242) 2021 оны 01 сарын 12

odoi humuus turaaluudiin jin n uchigdur duusaa biz dee. uzdeg l blaa zalhsan.

0  |  0
ниссан(139.5.217.127) 2021 оны 01 сарын 15

Монголчууд Жудогоор сүүлийн 4м жил эрс муудаад уналт үнргэлжилж л байгаа шүү.Өнгөрсөн жил Токиогийн Олимп зохиогдсон бол нэг ч медальгүй ирэх байв.

2  |  0
Ган(202.21.108.218) 2021 оны 01 сарын 12

Хоолны савнууд....

0  |  0
Top