Катарын Дохад "Lusail Multipurpose Sports Arena" спорт цогцолборт жүдо бөхийн World Masters-2021 тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг (29 бөх барилдана), 100 кг (28), +100 кг (31), эмэгтэй 78 кг (24), +78 кг-ийн (26) жингийн барилдаантай.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд Г.Алтанбагана, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр барилдана.
Г.Алтанбагана эхний тойрогт Бразилын Македо Рафаельтай таарсан. Македо 2019 оны холимог багийн дэлхийн аваргын хүрэл медальт, Панамерикийн АШТ-ий мөнгө, хос хүрэл медальтай. 26 настай. 2018 оны Тбилисийн Гран Прид түрүүлсэн. 2014 оны өсвөрийн дэлхийн аварга, 2018 оны Армийн дэлхийн аварга. Бразилын өсвөр, насанд хүрэгчдийн аварга. 2020 онд 5 тэмцээнд оролцож, Панамерикийн аваргаар мөнгө, Тель-Авивийн Гран Прид хүрэл медаль хүртжээ.
Г.Алтанабагана түүнтэй 3 барилдаж, 2 ялсан. 2020 оны аравдугаар сард Унгарын Их Дуулгад манай бөх түүнийг ялсан. Харин 2018 оны Антальягийн Гран Прид Македо ялсан байна.
Түүнийг ялахад Италийн Николас Мунгаи, Өмнөд Солонгосын олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Гвак Донханы хэн ялсантай нь барилдах юм.
Ө.Дүүрэнбаяр C хэсэгт орсон. Эхний тойрогт Израилын олимпын хүрэл, Европын наадам, Европын АШТ-ий мөнгөн медальт Ор Сассонтой таарлаа. Ор 2020 онд таван тэмцээнд оролцож, Тель-Авивийн Гран Прид түрүүлжээ. Нийт таван Гран Прид түрүүлсэн, Мастерсийн нэг мөнгөн медальтай.
Түүнийг ялахад Европын наадмын медальт Австрийн Штефан Хеги, Тажикистаны Темур Рахимовын хэн ялсантай нь барилдах юм.
Сэтгэгдэл ( 4 )
Shvvgchtei hereldej bgaad garaa aldaj hojigdloo tamirchin hvn iim aldaa gargah gj ochij ochij Delhiid
Хэрэггүй шал арчигчид. Дэлхийн түвшингээс хэт холдсон баына.
AMJILT!
Энэ 2 оос юм харах хэрэггүй!!!\nОтгонбаатарт бол найдвар бий!!!