Бажран АНУ-д бэлтгэлээ хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Энэтхэгийн чөлөөт бөхийн од, ДАШТ-ий мөнгө, хос хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга Бажран Пуния өнгөрсөн арваннэгдүгээр сард Энэтхэгт алдартай бөхийн гэр бүлийн удам, чөлөөт бөхийн тамирчин Сангита Фогаттай гэрлэсэн.

Гэрлээд л сарын дараа тэр АНУ-д 68 кг-ийн жингийн шилдэг бөхчүүдийн тэмцээнд оролцохоор мордсон билээ. Энэ тэмцээнд түрүүлээд дөрөв хоногийн дараа дахин нэг тэмцээнд оролцсон ч АНУ-ын шигшээ багийн Зейн Резерфордод ялагдсан.
 


Бажран одоо АНУ-д “Cliff Keen Wrestling Club” багт бэлтгэл хийж байгаа бөгөөд Энэтхэгийн чөлөөт бөхийн холбооноос ирэх хоёрдугаар сар хүртэл АНУ-д байх зөвшөөрөл хүссэн байна.

Америкт жингийнх нь бэлтгэл хангагч хангалттай, нөхцөл сайн байгаа гэж тэр хэлжээ. Мөн чөлөөт бөхийн шоу тэмцээнд оролцож, мөнгө хуримтлуулах бодолтй байгаа нь ч мэдээж. Бажран гуравдугаар сард олон улсын тэмцээнд оролцож эхэлнэ. Италийн Ромад гуравдугаар сард болох чансааны тэмцээнд оролцож, дараа нь Азийн АШТ-д зодоглох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top