Катарын Дохад "Lusail Multipurpose Sports Arena" спорт цогцолборт жүдо бөхийн World Masters-2021 тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг (29 бөх барилдана), 100 кг (28), +100 кг (31), эмэгтэй 78 кг (24), +78 кг-ийн (26) жингийн барилдаантай.
Эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд Г.Алтанбагана эхний тойрогт 2018 оны Армийн дэлхийн аварга Бразилын Македо Рафаельтай таарсан. Г.Алтанабагана өрсөлдөгчөө вазаригаар төвөггүй яллаа.
Дараагийн тойрогт түүнийг Италийн Николас Мунгаи хүлээж байна. Николас эхний тойрогт Өмнөд Солонгосын олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Гвак Донханыг юу ч хийлгэлгүй вазаригаар ялсан.
Өчүүхэн ч амралгүй, зай засар авалгүй, тасралтгүй ажилласаар дэлхийн аваргыг суулгаад авсан. Бэлтгэл нь ханаж, нэмэлт цаг гарсан ч ядарч цуцахгүй тамирчин байна.
+100 кг-ийн жинд Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт Израилын олимпын хүрэл, Европын наадам, Европын АШТ-ий мөнгөн медальт Ор Сассонтой таарлаа. Манай бөх хөлний гэмтэлтэй, барилдахад тун хэцүү байгаа бололтой харагдаж, хутгуулаад иппон цэвэр ялагдлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Бэртэл гэмтэлтэй гэж худлаа шалтаглахгуй ээ, гэмтэлтэй хун авч явна, барилдуулна гэж арай байхгуй байлгуй дээ, муу л байна, ер нь нэгмесен боливол таарна
Яагаад хөлгүй хүнийг олон улсын тэмцээнд явуулдаг байнаа?