Г.Алтанбагана дэлхийн аварга Ноэл ван Т Эндтэй барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Катарын Дохад "Lusail Multipurpose Sports Arena" спорт цогцолборт жүдо бөхийн World Masters-2021 тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг (29 бөх барилдана), 100 кг (28), +100 кг (31),  эмэгтэй 78 кг (24), +78 кг-ийн (26) жингийн барилдаантай.

Эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд Г.Алтанбагана эхний тойрогт 2018 оны Армийн дэлхийн аварга Бразилын Македо Рафаелийг вазаригаар яллаа.
 


Дараагийн тойрогт Италийн Николас Мунгаитай барилдлаа. Николас эхний тойрогт Өмнөд Солонгосын олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Гвак Донханыг ялсан.

Хоёр бөх оноо авалгүй нэмэлт цагт орж, Г.Алтанабагана итали бөхийг хавирахад нь зөрүүлэн хавирч, вазаригаар давлаа.

Одоо манай бөх хэсгийн аваргын төлөө 2019 оны дэлхийн аварга Голландын Ноэл ван Т Эндтэй барилдана. Хоёр бөх өмнө нь 2 таарч барилдан, тус бүр нэг ялалттай.

Өнгөрсөн аравдугаар сарын Унгарын Их Дуулгад Г.Алтанабагана ялсан бол 2014 оны Qingdao Гран Прид Ноэл ялж байжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top