Катарын Дохад "Lusail Multipurpose Sports Arena" спорт цогцолборт жүдо бөхийн World Masters-2021 тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг (29 бөх барилдана), 100 кг (28), +100 кг (31), эмэгтэй 78 кг (24), +78 кг-ийн (26) жингийн барилдаантай.
Эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд Г.Алтанбагана эхний тойрогт 2018 оны Армийн дэлхийн аварга Бразилын Македо Рафаелийг вазаригаар яллаа.
Дараагийн тойрогт Италийн Николас Мунгаитай барилдлаа. Николас эхний тойрогт Өмнөд Солонгосын олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Гвак Донханыг ялсан.
Хоёр бөх оноо авалгүй нэмэлт цагт орж, Г.Алтанабагана итали бөхийг хавирахад нь зөрүүлэн хавирч, вазаригаар давлаа.
Mанай бөх хэсгийн аваргын төлөө 2019 оны дэлхийн аварга Голландын Ноэл ван Т Эндтэй барилдлаа. Тэнцүүхэн сайхан барилдаж байсан ч барилдаан дуусахаас 10 секундийн өмнө Ноэл вазари үнэлгээ авлаа. Үлдсэн хугацаанд оноог тэнцүүлэх боломж байсангүй.
Г.Алтанабагана дагах барилдаанд гарахаар боллоо. Өрсөлдөгч нь залуучуудын дэлхийн аварга, 2019 оны Мастерсийн аварга Гүржийн Лаша Бекаури. Өмнө нь тэд 1 таарч барилдан, гүрж бөх ялж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Монголын жүдочид хэрэг алгаа. Олон улсын тэмцээнд оролцоод ч хэрэг алга мөнгөний гарз. Үнэхээр сул байна лээ.