Дэвид Тейлор Жордан Барроузыг яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

АНУ-д чөлөөт бөхийн том шоу болж өнгөрлөө.

Олимпын аварга, дэлхийн дөрөв, Дэлхийн цомын 6 удаагийн аварга Барроуз дэлхийн аварга Тейлор нарын 86 кг-ийн жинд хийх халз барилдаан энэ сарын 9-нд болох байсан ч Тейлорын коронавирусний хариу сэжигтэй гарсан тул хойшлогдсон.
 


Харин өнөөдөр тэдний барилдаан ямар нэг саад тотгоргүй явагджээ. Тэд өмнө нь дөрвөн удаа таарч, бүгдэд нь Барроуз ялж байсан. Хамгийн сүүлд 2014 онд барилдаж байсан. Тэр цагаас хойш Тейлор жин нэмэн, улам сайжирсан бөгөөд энэ удаагийн барилдаанд ялах хүн нь гэж тооцогдож байв. Учир нь Барроуз 74 кг-д барилддаг бол Тейлор өөрийн 86 кг-д барилдах болсон байсан.

Барилдааны эхний үед Тейлор 1:0 илүүрхсэн. Хоёрдугаар үед оноогоо 4:0 болгон ахиулсан. Гэхдээ Барроуз олон удаа ялагдаж яваад ялж байсан алдартан. Энэ удаад ч 4 оноо нөхөж чадсан ч нэмэлт үзүүлэлтээр Тейлор ялсан байна.
 


52,6 кг: Anthony Knox vs Ben Davino, 11-6

53 кг: Sage Mortimer vs Audrey Jiminez, 8-5

65,8 кг: Cody Chittum vs Jordan Williams, цэвэр

65 кг: Seth Gross vs Joey McKenna, 0-10 

97,5 кг: J'den Cox vs Nate Jackson, 6-1

86 кг: Jordan Burroughs vs David Taylor, 4-4

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bnauu(122.201.21.127) 2021 оны 01 сарын 14

Bichleg

0  |  0
Top