Тажикистаны шигшээ Монголтой тоглохынхоо өмнө 2 тоглолт хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 16

Азийн хөлбөмбөгийн Холбооноос "Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтуудыг зургаадугаар сарын 15-ны өдөр гэхэд дууссан байхаар төлөвлөсөн билээ. Шинэ хуваарь ёсоор Монголын үндэсний шигшээ баг F хэсгийн ээлжит тоглолтууд болох Тажикстан, Киргиз, Японы шигшээ багуудын эсрэг гурав болон зургаадугаар сард тоглохоор боллоо.

Эхний тоглолтоо манай баг гуравдугаар сарын 25-нд Тажикистаны багтай хийх юм.
 


Тажикистаны хөлбөмбөгийн холбооноос Монголын шигшээ багтай хийх тоглолтын бэлтгэлээ нэгдүгээр сарын сүүлээр эхлэнэ гэж зарлалаа. Мөн хоёр нөхөрсөг тоглолт хийх болжээ.

Тажикистаны баг хоёрдугаар сарын 1-нд АНЭУ-ын Дубайд, 5-нд мөн Дубайд Иорданы шигшээ багтай тоглох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top