Энэ сарын 14-18-нд Францын Ниццад 1924 оны сонгомол барилдааны олимпын аварга Анри Дегланы нэрэмжит сонгомол, чөлөөт бөхийн тэмцээн 47 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Нийт 26 орны 315 бөх оролцож байгаа тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүд өрсөлдлөө.
АНУ-ын баг 4 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальтайгаар тэргүүлсэн байна. Риогийн олимпын аварга, дэлхийн хошой аварга Хелен Марулис эргэн ирснээ энэ тэмцээнээр зарласан. Хелен 5 барилдахдаа 3 цэвэр ялсан байна. 29 настай Хелен сүүлийн хоёр улиралд хоёр тэмцээнд оролцсон. 2019 онд толгойны бэртлээр ДАШТ-д оролцоогүй юм. Өнгөрсөн оны гуравдугаар сард Панамерикийн тэмцээнд 57 кг-д олимпын эрхээ авсан.
АНУ-ын олимпын найдварын нэг 68 кг-ийн дэлхийн аварга Тамира Менса-Сток мөн түрүүллээ.
Тэмцээний дүн
50 кг
1. Сара Хильдебрант (АНУ)
2. Эвин Демирхан (Турк)
3. Эми Фирнсайд (АНУ)
3. Жона Малмгрен (Швед)
53 кг
1. София Матсон (Швед)
2. Жакара Винчестер (АНУ)
3. Нина Хеммер (Герман)
3. Марина Руэда (Испани)
57 кг
1. Хелен Марулис (АНУ)
2. Лаура Мертенс (Герман)
3. Жоанна Линдборг (Швед)
3. Бедиха Гун (Турк)
62 кг
1. Кайла Миракль (АНУ)
2. Масей Килти (АНУ)
3. Луиза Герда Немеш (Герман)
3. Юлия Ткач (Украин)
68 кг
1. Тамира Менса-Сток (АНУ)
2. Форес Молинари (АНУ)
3. Луз Клара Васкес (Аргентин)
3. Асли Демир (Турк)
76 кг
1. Мартина Куэнс (Австри)
2. Паулин Лекарпентьер (Франц)
3. Эпп Маэ (Эстони)
3. Синтия Вескан (Франц)
Сэтгэгдэл ( 1 )
Монгол ”0”