Японы жүдо бөхийн холбооноос Катарын Мастерс тэмцээнд оролцоод ирсэн шигшээ багийн дасгалжуулагчдын тэмцээний дараах мэдэгдлийг танилцууллаа.
Японы шигшээ баг 11 сарын дараа олон улсын тэмцээнд оролцсон бөгөөд энэ тэмцээнд Токиогийн олимпын багт сонгогдсон 5 жүдоч тэргүүтэй нийт 9 тамирчин илгээсэн билээ.
Эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Иноүэ Коосэй “Катарт тамирчид гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан байдалд барилдсан. Японд ч гэсэн цар тахлын аюул өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед шигшээ багийг гадаадын тэмцээнд оролцоход туслаж, дэмжсэн бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Эрчүүд гурван жинд хүч сорьсон. 100 кг-ийн жингийн Хисаёши Харасава, 90 кг-ийн Мекай Шёоичиро хоёр хоёрдугаар тойрогт ялагдан, хасагдсан. 73 кг-ийн олимпын багийн сэлгээ тамирчин Хашимото Соичи мөнгөн медаль хүртсэн нь манай багийн хамгийн том амжилт байлаа. Үр дүн маш муу. Ялангуяа олимпын багийн Мүкай, Харасава хоёрын сул тал их харагдлаа. Гэхдээ дэлхийн жүдо бөхийн өнөөгийн байдалтай танилцаж, тамирчдын барилдааныг нүдээр харж чадсан нь том ололт байлаа. Олимп хүртэл хийх зүйл их байна”
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масүчи Кацүюүки “Манай олимпын багаас 57 кг-д Цүкаса Ёшида түрүүлж, 48 кг-ийн Фүна Тонаки, 78 кг-ийн Шёори Ханада мөнгөн медаль хүртлээ. Сэлгээний нөөц багийн 70 кг-ийн Ёоко Оно түрүүлж, Ай Шишимэ, Нами Набэкүра мөнгөн медальтай буцлаа. Нэг жил тэмцээн уралдаанд оролцоогүй тамирчид маань финалд бүгд шалгарч чадсанаас гадна хөл хорионы үед тэмцээнд оролцсон нь үр өгөөжтэй зүйл байлаа. Байн байн шинжилгээ өгч, бэлтгэлийн цаг хягаарлагдмал байснаас тамирчид стресст орсон нь гарцаагүй. Гэхдээ ийм нөхцөлд амжилттай барилдсан нь Токиогийн олимпын өмнө том туршлага, сургууль болж өглөө. Санаа зовох зүйл их байсан ч эмэгтэй 6 бөх маань тун сайн барилдсан. Барилдааны мэдрэмж яах бол гэсэн ч тэдэнд зовох зүйл байсангүй”
Сэтгэгдэл ( 9 )
Er ni buh l yum dasgaljuulagch nartai holbootoi. Manaihanmash muu bsan hun bur neg shildej atgadav mehtei ter barits uguhgyi bol tegeel duusaa shine meh bhgyi tesrelt mehnii daats ni yasan sainirdaggyi yum be.
Манайхан бол шал арчиж, цэвэрлэгч хийж яваад л ирсэн, тэгээд ичих ч угуй олимп энэ тэр гэж том том баагаад л сууж байгаа, тэгэхэд япончууд алдаа оноогоо дугнээд яаж байна
Манайханд хурд техник алга хоосон гуядах.
Шал арчаагүй сайн оролцсон шүү
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
60 aruynbold, lhagvajamts ..., 66 munhbayar .... zereg zaluuchuud ih yavdag , negiin davaanaas hetredeggyu, gadniihantai muu barildana.
Манайхан багаа бүрэн шинэчилээчээ. Ууганбаатар дүүрэнбаяр одбаяр амартүвшин отгонбаатарыг үзэгч би бүрэнсудалчихаад байхад бусад орны дасгалжуулагч тамирчид судлаагүй л байв гэж үү.
Эмэгтэйчүүд нь мэдрэмжээ зөв ашигдаж амжилт гаргажээ. Гэтэл манай монголчууд Дохагийн шалыг арччихаад ирлээ. Мэдрэмж байхгүй, мэдлэг байхгүй, мэх байхгүй юмнууд Монголын нэрийг шороодууллаа. Хэн хариуцлага хүлээх вэ?
Sain baisn shvv mundag aimjil