Кайл Снайдер Францын тэмцээнд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 17

Энэ сарын 14-18-нд Францын Ниццад 1924 оны сонгомол барилдааны олимпын аварга Анри Дегланы нэрэмжит сонгомол, чөлөөт бөхийн тэмцээн 47 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Өчигдөр чөлөөт бөхийнхөн аваргаа тодрууллаа.

10 жинд 104 бөх барилдсан. Зарим жинд цөөхөн оролцогч байсан тул зохион байгуулагчид тэмцээний журмыг өөрчилж байв. 92 кг-д тавхан бөх ирсэн тул бүгд хоорондоо барилджээ. АНУ-ын Ник Сориано, Янни Дьякомихалис, Кайл Дейк, Кайл Снайдер, Гүржийн  Бека Ломтазе, Зураби Якобишвили, Ника Кенчадзе, Гено Петриашвили, ОХУ-ын Магомед Рамазанов, Польшийн Збигнев Барановски нар аварга боллоо.

Тэмцээний дүн

57кг

1) Ник Сориано (АНУ)

2) Ислам Базарганов (Азербайжан)

3) Бека Буджиашвили (Гүрж)

3) Томас Гилман (АНУ)

61кг

1) Бека Ломтазе (Гүрж)

2) Аюб Мусаев (Бельги)

3) Хамзат Арсамерзоев (Франц)

3) Леонид Колесник (Молдав)

65кг

1) Янни Дьякомихалис (АНУ)

2) Жеймс Грин (АНУ)

3) Владимир Хинчигашвили (Гүрж)

3) Туран Байрамов (Азербайжан)

70кг

1) Зураби Якобишвили (Гүрж)

2) Михаил Сава (Молдав)

3) Тобиас Портманн (Швейцар)

74кг

1) Кайл Дейк (АНУ)

2) Давити Тлашазе (Гүрж)

3) Гажимурад Гажиев (Азербайжан)

3) Мишель Файнсильвер (Израиль)

79кг

1) Ника Кенчадзе (Гүрж)

2) Сайфеддин Алекма (Франц)

3) Максим Василиогло (Румын/Украин)

3) Евгений Недялко (Молдав)

86кг

1) Магомед Рамазанов (ОХУ)

2) Себастиан Езержански (Польш)

3) Захид Валенсия (АНУ)

3) Абубакр Абакаров (Азербайжан)

92кг

1) Збигнев Барановски (Польш)

2) Осман Нурмагомедов (Азербайжан)

3) Ираклий Мцитури (Гүрж)

97кг

1) Кайл Снайдер (АНУ)

2) Гиви Мачарашвили (Гүрж)

3) Радослав Баран (Польш)

125кг

1) Гено Петриашвили (Гүрж)

2) Роберт Баран (Польш)

3) Камил Костьолек (Польш)

3) Ник Гвяздовски (АНУ)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top