Жеймс Харден “Бруклин” багт очсон мэдээ одоо ч спорт сонирхогчдыг шуугиулсан хэвээр байна.
Тэр шинэ багтаа анхны тоглолтоо Орландогийн эсрэг хийж, 122:115 ялахдаа 32 оноо, 14 дамжуулалт, 12 самбар гэсэн трипл-дабл хийсэн.
Ингээд тэр Бруклинд анхны хэвлэлийн бага хуралдаа оролцлоо.
Хьюстоноос явсан талаараа
“Ийм байдлаар багаас явсандаа харамсдаг. Гэхдээ хоёр баг хоёулаа миний солилцооны үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэдэгт итгэж байна. Би Хьюстон багийнхаа андуудад хүндэтгэлгүй хандаагүй. Би тэнд олон жил тоглосон. Би манай баг аваргын төлөө өрсөлдөх хэмжээний чадалгүй гэж л хэлсэн юм”
Дюрант, Ирвинг нарын талаар
“Энэ хоёр тоглогчтой гар нийлэхэд цаг хугацаа орж магадгүй. Үгүй ч байж мэднэ. Бид бүгд их ухаантай тоглогчид. Ямар амжилтад хүрч болохоо сайн ойлгож байгаа гэж бодож байна. Гол нь дасгалжуулагч биднийг тодорхой байрлалд тоглуулах шаардлагатай. Харин бидэнд гар нийлж, нэг нэгэндээ туслан, яавал хамгийн ашигтай хэлбэрээр хамт тоглох вэ гэдгээ ойлгох явдал чухал”
Өөрийнхөө талаар
Сэтгүүлч: Яг одоо таны бэлтгэл хэр байна вэ?
Харден: Маш сайн.
Сэтгүүлч: Хьюстонд байсан шигээ амжилт үзүүлэхгүй байсан ч та өөрийгөө элит тоглогч гэж үзсээр байх уу?
Харден: Ха-ха-ха. Мэдээж.
Бруклинд юу өгч чадах талаараа
“Бруклин намайг авснаараа талбай дээрх шилдэг лидер, шилдэг хамтран тоглогч, олон ялахын төлөө боломжтой бүх зүйлийг хийхэд бэлэн жирийн нэг залуутай болсон”
Найруулагчийн үүргийнхээ талаар
“Манай багт дэлхий дахин мэддэг хоёр сайн тоглогч байгаа. Миний ажил бол хэрэгтэй үед өөрөө бөмбөг шидэх, гол нь тэдэнд шидэх боломж олгох, харин өндрүүддээ гоол оруулахад туслах зэргээр довтолгоог сайжруулахад оршиж байгаа. Миний тоглолт Бруклинд тус болно. Багийн андууддаа туслахад надад өөрөө оноо авсан эсэх хамаа байхгүй. Хүмүүс намайг угаасаа олон оноо авч чадах тоглогч гэдгийг мэднэ”
Бруклинтай аварга болж чадах эсэх талаар
“Бруклинд би ирлээ гээд аварга болно гэсэн баталгаа биш. Өөртөө боломж олгох нь их чухал зүйл. Залуу байхдаа би мөнгө олж, гэрбүлдээ туслах хүсэлтэй гардаг байлаа. Харин одоо бол хүрээгүй өндөрлөгтөө хүрэх зорилго тавьж чадах болсон”
Энэ жил аварга болж чадах уу?
“Кевин Дюрант, Кайри Ирвинг манай багт байхад мэдээж боломж байгаа. Мөн Деандре Жордан, Жефф Грин, Жо Харрис, Лэндри Шэмет нар байна. Энэ бүрэлдэхүүнийг хар л даа. Ямар ч тактикаар тоглосон чадах баг байгаа биз дээ. Үүн дээр өндөр мэдлэгтэй дасгалжуулагч нарыг нэмээд үз. Маш том боломж байгааг бүгд ойлгоно”
Сэтгэгдэл ( 0 )