Гүржийн алдарт тайлбарлагч Котэ Махарадзе бол Николай Озеровтой эн зэрэгцэх алдартан. Тэр хөлбөмбөгийг тайлбарлах гэж бараг өөрөө тоглочихдог байлаа. Ингээд түүний хошин өнгө аястай тайлбараас танилцуулья.
“Тоглолт эхлэхэд 5 минут үлдээд байна. Тооны харьцаа 0:0 хэвээр”
“Бөмбөг агаарт хөөрч байх зуур хоёр багийн бүрэлдэхүүнийг товч танилцуулья”
“Шотландчууд толгойгоор сайн тоглодог. Тэд төрөхдөө л тийм төрдөг”
“Африк хөлбөмбөгчдийн хурданг гайхахаас өөр арга алга. Уг нь жунглид нэг их гүйгээд байх газаргүй баймаар юм”
“Олич хаалга руу дайрч байна, довтоллоо... Тэр яах гэж хаалганд ирснээ мартчихжээ”
“Манай довтлогч торгуулийн талбайд уналаа. Шүүгч юу хэлж байна вэ? Шүүгч “Өнөөдөр гадаа хүйтэн байна. Хурдан боссон чинь дээр” гэж байх шиг”
“Онопко талбайн голд бөмбөг авлаа. Түүний бүх бие нь Хэнд дамжуулах вэ гэж бодож байх шиг харагдаж байна”
“Титов Австрийн тоглогчоос сайхан дамжуулалт авлаа. Өөрийнхөө тоглогчоос хэзээ ч ийм оновчтой дамжуулалт авч чадахгүй шүү”
“Олег Блохин бөмбөг авлаа, цохилоо. Г-О- О-О-Л!!! Харамсалтай нь бөмбөг ороогүй хөндлөвч онолоо, тэгээд ч отон тоглолт байжээ. Бас туслагч нар маань энэ Олег Блохин ч биш гэж хэллээ”
“Маш хүчтэй цохилт. Бөмбөг хамгаалагчийн толгойг онолоо. Хэрэв түүнд тархи гэж байдаг бол тэр нь хөдөлсөн байх учиртай”
“Тоглолтын 17 дахь минут өндөрлөж, тэр дороо 18 дахь минут эхэллээ”
Боксын тэмцээний тайлбар дээр “Зүүн буланд Финландын Кескинен, баруун буланд Конгогийн Нкуа Моту байна. Хоёулаа цагаан богино өмдтэй ч хөх майктай нь финланд, улаан нь африк тамирчин шүү. Хар цагаан телевизээр ялгагдахгүй байвал финланд тамрчин 352, Конго тамирчин 172 дугаартай. За ер нь хэлэхэд Конгогийн тамирчин нь хар арьстан тул ялгахад амар”
“Тихонов бөмбөгний араас гүйлээ, хаалгачтай туллаа. Тэгээд түүнийг эзэмдлээ”
“Леоненко бүтэн 45 минут биеэ халааж байна. Хэт халчих вий дээ”
“Армийн багийнхан хөх ханцуйтай улаан өмдтэй тоглож байна”
“Шумахер Цомоо үнслээ, дасгалжуулагчаа, бүр эхнэрээ хүртэл үнсэж байна”
“Шүүгч анхааруулга өглөө. Колумбчуудын бөмбөгийг булаагаад байж таарахгүй. Тэд ч гэсэн тоглохыг хүсэж байгаа”
“Зүүн хаалганы ард Лациогийн фэнүүд сууж байна. Тэд бүгд цэнхэрүүд”
“Липко Филимоновын хөлний хооронд юу ч олж харж чадсангүй”
“Бабангиду өнөөдөр цагаан пүүзтэй тоглож байна. Бусад талаар бол тэр тайван, дөлгөөн тоглож байна”
“Хамгаалагч нар зогссон тул довтлогч хаалгачийг тайван гэгч нь буудлаа”
“Яг энэ үед Каспаров анх удаагаа бодож эхэллээ”
“Ашгүй, хаалганы хөндлөвч бидэнд туслахаар ирлээ”
“Булангийн цохилтын өмнө тоглогчид хос хосоороо хуваагдан, түлхэлцэж байна”
“Киевийн тоглогчид том алдаа гаргахгүй байна, за ер нь хэт сайн тоглож байна гэж хэлэхэд болно”
“Канижагийн хөл сайхан тэгшхэн, урт юм. Үс нь ч бас гайгүй юм”
“Кузмичев хөлөө өргөөд тэрүүгээрээ бөмбөг өшиглөлөө”
“Литманен гурван хамгаалагчийг эзэрхийллээ. Хоёрыг араас нь, нэгийг урдаас нь”
“Хамгаалагч хөлөө төмөр замын рельс мэт тавин хамгааллаа”
“Агахов сайхан цохилоо. Бөмбөг хаалганаас хамаагүй дээгүүр өнгөрсөн ч тэр сайн тоглогч гэдэг нь шууд харагдлаа”
“Кобелев тэтгэврийн хөгшний гүйлтээр булангийн цохилт хийхээр явлаа”
“Спартакийн довтлогч бөмбөг авлаа. Өмнө нь хамгаалагч байна. Довтлогч өрсөлдөгчийнхөө салтаан дахь сул талыг нь тун сайн мэдрээд, ашиглалаа. Гоол. Үүнийг л Спартакийн школ гэдэг юм"
“Хүчтэй цохилт. Болтоны тоглогч багийнхаа андыг золтой л алчихсангүй”
“Хаалгач бөмбөгийг юугаараа хаасныг мэдэхгүй. Ямар ч гэсэн бөмбөг хоёр хөлнийх нь хооронд гацлаа”
“Энэ япон жүдоч эмэгтэй юугаараа ч юм манай эхнэрийг санагдуулаад байна. Гэхдээ зөвхөн санагдуулсан шүү”
“Шовковский багын найз Владислав Ващукаас дамжуулалт авлаа. Дашрамд хэлэхэд тэд гэрлэсэн”
“Энэ дамжуулалтыг тэр цэнгэлдэхэд суугаа төрөл садандаа зориулсан байх”
“Балиашгуудад энэ нь таалагдсан тул тэд өөрийн багаа дэмжиж эхэллээ”
“Энэ цамц түүнд аз авчирдаг цамц. Тэр цамцаа 15 жил тайлалгүй өмсөж байгаа”
“Киевийн аадар бороотой тэр нэг өдрийн тоглолт дээр хөлбөмбөгчид алхам бүртээ шээж байсныг би санаж байна”
“Сергей Бубкагийн тулгуур мод амралтын дараа улам урт болсон мэт санагдана”
Сэтгэгдэл ( 0 )