"ТОКИО 2020" Олимпын наадам цуцлагдаагүй

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

2021.01.22

ТОКИО (Ройтерс) - Японы Засгийн газар Токио 2020 Олимпын наадам цуцлагдсан гэх мэдээллийг эрс няцааж байгаагаа мэдэгдлээ. 

 Их Британийн The Times болон Daily Mail тодорхой бус – эх сурвалжгүй мэдээлэл цацсан явдалд харамсаж байгаагаа илэрхийлэхийн сацуу хойшид ийм төрлийн худал мэдээлэл цацахгүй байхыг уриалсан байна.

Баасан гарагийн өглөө болсон хэвлэлийн хурлын үеэр Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Сакай Манабү “The Times эх сурвалжгүй – шар мэдээлэл цацсан явдал тун сэтгэл дундуур байна. Бид энэхүү мэдээллийг эрс няцааж байна” хэмээв.

Тэрбээр Японы Засгийн газар, Олон Улсын Олимпын Хороо зохион байгуулахаар “бүрэн төвлөрөн ажиллаж” байгааг цохон тэмдэглэсэн байна.

Хэдийгээр цар тахлын улмаас одоогийн нөхцөл байдал хүнд байгаа боловч дэлхийн улс орнууд ард иргэдээ вакцинжуулалтад хамруулаад эхэлсэн, мөн Япон улс ирэх хоёрдугаар сарын сүүлээр вакцинжуулалтаа эхлүүлэх тул Олимпын наадам товлосон хугацаандаа болно гэдэг хүлээлт байгаа.

Хуваарь ёсоор XXXII дахь удаагийн Олимпын наадам долдугаар сарын 23-ны өдөр эхлэх юм. 

Эх сурвалж: https://www.reuters.com/article/olympics-2020-cancellation-int-idUSKBN29Q35K

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top