ТЕГ: Комик номын зохиол бичих уралдаан зарлалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 01 сарын 24

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД КОМИК НОМЫН ЗОХИОЛ БИЧИХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго:

Монгол Улсын тагнуулын байгууллагын түүхт 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллагын оруулсан хувь нэмрийг хүүхэд, залууст энгийн, сонирхолтой хэлбэрээр ойлгуулах, сурталчлан таниулах комик (зурган өгүүлэмжтэй) номын зохиолыг шалгаруулахад уралдааны зорилго оршино.

Сэдэв:

Комик номын зохиолыг тагнуулын байгууллагын чиг үүрэг, түүхэн үйл явдал, тагнуулчдын байгуулсан гавъяа, тагнуулын тусгай ажиллагаа зэрэг нийтлэг сэдвийн хүрээнд бичнэ.

Хамрах хүрээ:

            Олон нийтэд нээлттэй, бүх насныхан оролцох боломжтой.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх;
  • Монгол хэлний найруулга, логикийн алдаагүй байх;
  • Цаасны хэмжээ: А4;
  • Нүүрний тоо: 3-аас багагүй;
  • MS Word программ дээр (Үсгийн фонт Arial, хэмжээ 12, мөр хоорондын зай single) бичсэн байх;
  • Комик номын зохиолд тавигдах бусад нийтлэг шаардлагыг хангасан байх;
  • Бүтээлээ нийтийн хүртээл болгон хэвлүүлэхийг зөвшөөрсөн байх.

Уралдааныг дүгнэх шалгуур:

Уралдаанд ирүүлсэн зохиолыг агуулга, хэлбэрийн шаардлагыг харгалзан дараах шалгуурыг үндэслэн дүгнэж, байр эзлүүлнэ:

  • Агуулга, хэлбэрийн шаардлагыг хангасан байдал;
  • Бичлэгийн зохиомж, утга санаа, ойлгомжтой байдал.

Шагнал:

Уралдаанд амжилттай оролцож, шалгарсан бүтээлийг дараах байдлаар шагнаж, урамшуулна:

I байр: Өргөмжлөл, 2,000,000 төгрөг (1 хүн);

II байр: Өргөмжлөл, 1,000,000 төгрөг (1 хүн);

Уралдаанд тэргүүн байр эзэлсэн зохиолыг комик ном болгон хэвлэж, нийтийн хүртээл болгоно.

Бүтээл хүлээн авах хугацаа:

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1800 цаг хүртэл pressinfo@gia.gov.mn хаягаар хүлээж авна. Утас: 9226-3666

Бүтээлийн эхэнд овог, нэр, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягаа тодорхой бичсэн байх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top