Кюүта Күмагай 10 настай. 85 кг жинтэй энэ хүү үеийнхнээсээ хавьгүй хүнд, хүчтэй ч дахиад 20 кг жин нэмэхээр хичээж байна. Өнгөрсөн жил тэр Японы сурагчдын аварга болсон. Түүний дасгалжуулагч нь болох аав Тайсүкэ нь хүүдээ зориулан, тусгай бэлтгэл, хоолны дэглэм боловсруулан гаргажээ. Ингээд 10 настай хүү ёкозүна болох мөрөөдлөө биелүүлэхээр хичээн зүтгэж явааг Ройтерс агентлагийн дуран хэрхэн буулгасныг сонирхоцгооё.
Тайсүкэ залуудаа сүмо бөхөөр хичээллэж байсан хүн. Тэр хүүгээ цэцэрлэгт байхад нь л сүмо барилдах авьяастайг нь олж харжээ.
“Би түүнд нэг их юм зааж өгөөгүй. Тэр өөрөө л сурдаг” гэж аав нь ярьж байна.
Хүүгээ сүмоч болгохын тулд тэр сүмогийн сургууль ихтэй Токиод нүүж ирсэн.
Кюүта 7 хоногт зургаан өдөр нь бэлтгэл хийдэг.
Хурд, шалмаг түргэн байдлаа сайжруулахын тулд хөнгөн атлетик, усанд сэлэлтээр ч хичээллэдэг.
Хүчний дасгал хийнэ.
Уян хатан байх нь их чухал.
Бэлтгэл дээр аавтайгаа барилддаг.
Заримдаа уйлах үе байдаг ч аав нь түүнийг огт хайрлахгүй, хатуу чанга унагаадаг гэнэ.
“Би хүүгээ хэт дарамталж байна гэж боддоггүй. Тэр найзуудтайгаа тоглох цаг гаргаж чаддаг” гэж 50 настай Тайсүкэ ярьж байв.
Кюүта одоо өөрөөсөө 5-6 нас ах хүүхдүүдийг ч ялдаг болсон.
Том хүүхдүүдийг ялах нь их гоё байдаг гэнэ.
105 кг жинтэй болчихоод тэр мэргэжлийн сүмод орох гэнэ.
Өдөрт 4000 калори хүнс хэрэглэнэ. Нэг литр сүү ууна. Мэргэжлийн бөхчүүд шиг чянко шөл иднэ.
Аав хүү хоёрын амьдралын гол зорилго нь ЁКОЗҮНА.
Ирээдйн аваргыг ээж нь ч дэмждэг. Сургалт, хоол хүнс их зардал шаарддаг.
Ёкозүна болохын тулд тэр тэссээр, зүтгэсээр байна.
Фото: REUTERS/Kim Kyung-Hoon
Сэтгэгдэл ( 5 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59
Huuhdee alah n l dee hog chine Huurhii huu ekozuna bolooroi
Энэ бүтэхгүй тарганараа ёкозуна болохгүй
Тэнэг л байна даа. Бөхийн орон Монголд ч бага насны хүүхдээр хүчний дасгал хийлгэдэггүй. Хор хохирол нь сүүлд гарна. Юм мэдэхгүй улс хэцүү юм.
heterhii baga nasand jin nemeheer hetsuu bolnoo,tom amjilt gargah ni yul bol? yalanguya huchnii dacgaliig ene nasand hiij bolohgui sh de