Японы нийслэлд өчигдөр (2021.01.24) өндөрлөсөн мэргэжлийн сүмо бөхийн Нэгдүгээр сарын тэмцээний макүшита зиндаанд монгол бөх Сакигакэ Я.Баттүшиг түрүүлсэн билээ.
Даваа тэнцсэн есөн бөх халз барилдаанаар аваргаа тодруулсан. Манай бөх учраа болгоноо унагаасаар макүшитад түрүүлсэн юм. Энэ нь түүний анхны түрүү болжээ.
Тэмцээний дараа тэрээр “Олон жил барилдсан тул сандарч тэвдсэнгүй, сэтгэл амар барилдаж чадлаа. Цаашдаа улм хичээх болно. Жюүрёод дахин барилдах нь миний гол зорилго” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Сакигакэ Я.Баттүшиг 1986 онд төрсөн. 2003 оны Зуны тэмцээнд мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийсэн. 180 см өндөр. 170 кг жинтэй. Шибатаяма дэвжээ. Жюүрёод 6 башё барилдсан.
Сэтгэгдэл ( 5 )
Hicheengui zutgel huniig amjiltand hurgedeg ❤️
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59
Нас дээр гарч дээ.Японд сайхан амьдрах аргаа бод.
KKKK ARAI L HUGSHIN BISHUU NAIZAA DEVSHIH ENE TER YRIHAA BOLIO KKKK
Одоо боль оо, яах нь вэ?