Олимпын аварга Сун Дэ-нам БНСУ-ын жүдогийн шигшээг удирдана

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Лондоны олимпын жүдо бөхийн 90 кг-ийн жингийн аварга, FEELUX багийн дасгалжуулагч Сун Дэ-нам Өмнөд Солонгосын эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдлоо.

Сун Дэ-нам ирэх сарын 1-нээс ажилдаа орох бөгөөд Токиогийн олимпын наадам хүртэл гэрээ байгуулжээ.

Тэрээр зодог тайлаад 2016 он хүртэл БНСУ-ын шигшээ багт ажиллаж байгаад 2018 оноос 2020 оны хооронд Хятадын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн алба хашиж байлаа.  

Сун Дэ-нам “Шигшээ багийн сайн, муу талыг бүгдийг нь мэддэг хүний хувьд Токиогийн олимп хүртэл тамирчдын ур чадварыг сайжруулах тал дээр ажиллах болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top