Натан Кац: Олимпод халдвартай тамирчин ирэхэд гайхах зүйлгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Австралийн жүдоч Натан Кац Токиогийн олимпын наадмын зохион байгуулагчдын коронавирусний эсрэг авах арга хэмжээнд эргэлзэж байгаагаа илэрхийллээ.

Sydney Morning Herald-д ярилцлага өгөхдөө тэрээр “Итгэл хүлээж чадахгүй маш олон улс орон байна. Тамирчид Японд ирэхдээ шинжилгээний хариу сөрөг гэсэн баримт авчрах ёстой. Гэхдээ тэр улсуудын тамирчдын шинжилгээний хариу сөрөг байсан ч би итгэхгүй. Зарим нэг оронд олимпын аварга болоход л амьдрал нь өөрчлөгддөг. Тийм орны тамирчид ямар ч арга заль хэрэглэж магадгүй юм” гэж хэлжээ.

Кац саяхан Катарын Мастерс тэмцээнд оролцоод нутагтаа ирсэн. Ирээд шууд 14 хоногийн карантинд орсон. Нэгдүгээр сарын 30-нд Тель-Авивийн Их Дуулгад оролцохоор эх орноосоо гарна. Хоёрдугаар сарын 20-нд тэмцээнээ дуусгаад Австралид ирээд дахин 14 хоногийн хөл хорионд орох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top