Дарья Белодед: Тонакид ялагдсан шокноосоо гараагүй байна

2021 оны 01 сарын 26

Украины жүдоч, дэлхийн хошой аварга Дарья Белодед энэ сарын 11-13-нд Катарт болсон Мастерс тэмцээнээс хүрэл медальтай гэртээ харьсан билээ.

Тэр хагас шигшээд Японы жүдоч Фүна Тонакид ялагдсан юм.
 


Мастерст түрүүлж чадаагүй Дарья тэмцээний дараа 3 хоног амраад л бэлтгэлдээ орсон гэнэ. Мөн Говерлад ууланд гарч, стрессээ тайлж байгаа гэнэ. Тэр инстаграмдаа зургаа оруулж, “Ийм өвөлд л би дуртай” гэж бичжээ.
 


Дашрамд дурдахад, тэр Мастерсийн дараа инстаграмдаа ганцхан тэмцээний зураг оруулсан нь манай Урнааг ялж байгаа зураг байлаа. Яагаад чухам энэ зургийг хийснийг мэдэхгүй.
 


Сэтгүүлчдийн асуултад хариулахгүй байсан Дарья өчигдөр Украины туялзуур сэлмийн олимпын аварга Ольга Харлантай Instagram хуудсаар ярилцжээ. Тус ярилцлагаас онцлох хэдэн зүйлийг танилцуулья.

“Би жирийн үедээ 50 кг байдаг. Мастерсийн жин үзэлт дээр 47.5 кг байлаа. Гэхдээ Токиогийн олимпын дараа жин өгсөнө”

“Мастерс тэмцээнд хүрэл медальтай үлдээд маш хүнд байсан. Ялаад дасчихсан болохоор Япон бөхөд ялагдсанаа хүлээн авахад хэцүү байлаа. Ялагдсаны дараа дахин эхлэхэд бэрхшээлтэй байдаг. Ямар алдаа гаргав? Өөрчлөх юм юу байна гэх зэргээр бодох нь маш том стресс болдог”

“Токиогийн олимп нэг жилээр хойшлогдсоныг сонсоод уйлсан. Би багаасаа л өөрийгөө 2020 онд олимпод орохоор програмчилсан байсан. 2020 онд олимпод орохоор би робот шиг л бэлтгэсэн. Удаан хугацаанд формоо хадгалж, олон зүйлээ золиосолсон байлаа. 2020 онд олимпод ороод дараа нь сайхан амраад, өөр ямар нэг амьдралаар амьдарч үзнэ гэж шийдсэн байсан тул маш харамсалтай. Дахиад нэг жил хүлээ гэх нь тамирчдын сэтгэл зүйд маш хүнд тусдаг”
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Kharlan Olga (@olgakharlan)

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орос(202.126.88.69) 2021 оны 01 сарын 27

Чёрт возьми. Жри тварь.

0  |  0
Иргэн(66.181.161.25) 2021 оны 01 сарын 27

Урнаа Билодедийг ялах л байсан юм. Өчүүхэн алдаанаас болж иппон болсон доо. Юм нэгээр дуусах биш. Үзүүлээд өгөх цаг ирнэ. Казакстанд байгаа Отгонцэцэгч Билодедийг дийлнэ дээ.

1  |  1
и(103.26.195.113) 2021 оны 01 сарын 26

украинчууд хөгийн хүмүүсдээ. хэдэн жилийн өмнө монголоос нөхөн төлбөр авна гэсэн яриаг санасан юм байгаа болоод манай бөхийг хаяж байгаа зураг тавьсан биз

0  |  0
Top